МҮХАҮТ, Бүгд Найрамдах Индонез Улсын Бээжин дэх ЭСЯ-тай хамтран “Худалдаа, хөрөнгө оруулалтын хэтийн төлөв” сэдэвт “Индонез–Монголын бизнес форум”-ыг Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдлаа.

Форумыг нээж, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав: “Монгол–Индонезийн бизнес форумд хүрэлцэн ирсэн та бүхэнд талархал илэрхийлье. Манай хоёр улс 69 жилийн турш найрсаг харилцаагаа тогтвортой өргөжүүлж, улс төр, эдийн засаг, соёлын олон салбарт үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн нь өнөөдрийн уулзалтын суурь болж байна. Монгол, Индонез хоёр бүс нутагтаа стратегийн байр суурьтай, асар их эдийн засгийн нөөцтэй улсууд. Сүүлийн жилүүдэд бидний бизнесийн харилцаа бодит ажил, шинэ санаачилгаар бэхжиж, худалдааны эргэлт тогтвортой өсөж байна. Энэ нь цаашид хамтын ажиллагаагаа илүү том түвшинд гаргах боломж бүрдсэнийг харуулж байна. Монгол Улс уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч, аялал жуулчлал, технологийн салбарт өргөн нөөцтэй бол Индонез технологи, инноваци, хөрөнгө оруулалтын чиглэлээр АСЕАН-даа манлайлдаг. Халал махнаас эхлээд хүнсний үйлдвэрлэл, тоног төхөөрөмж, логистик, аялал жуулчлал зэрэг өргөн хүрээнд шинэ түншлэл байгуулах боломж биднийг хүлээж байна. МҮХАҮТ хоёр улсын бизнесийн хамтын ажиллагааг бүх түвшинд дэмжиж, хөрөнгө оруулалтын шинэ боломж, шинэ түншлэлийг нээхэд үргэлж бэлэн байх болно" гэдгийг хэллээ.

Тус форум нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, бизнесийн орчны талаарх мэдээлэл солилцох, түншлэл байгуулах зорилготой бөгөөд уул уурхай олборлолт, хөдөө аж ахуй, боловсрол, аялал жуулчлал, эм, эмийн бүтээгдэхүүн, эдийн засаг зэрэг стратегийн чухал салбаруудад хамтын ажиллагаа өргөжүүлэх боломжийг нээлээ.

Сүүлийн жилүүдэд Монгол–Индонезийн худалдааны эргэлт өсөн нэмэгдэж, 2024 онд 51.1 сая ам.доллар, 2025 оны эхний хагас жилд 36.11 сая ам.долларт хүрсэн нь бизнесийн харилцаа тэлж байгааг харуулж байна.

Монголын талаас жонш, ноосон ээрмэл зэрэг бүтээгдэхүүн экспортолж, Индонезийн талаас уул уурхайн техник тоног төхөөрөмж, хүнсний болон өргөн хэрэглээний бараа, дал модны тос, эмийн бүтээгдэхүүн импортлож байна.

Ийнхүү хоёр улсын эдийн засгийн бүтэц харилцан давуу тал нь хөрөнгө оруулалт, худалдааны шинэ боломжуудыг бодитойгоор бий болгож буйг форумын гол илтгэл, хэлэлцүүлгүүд онцоллоо.

| МОНГОЛ–ИНДОНЕЗИЙН БИЗНЕС ФОРУМ УЛААНБААТАР ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |