Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дүүргийн Засаг дарга нар болон дүүргүүдийн татвар, санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нартай уулзаж, нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ.
УИХ-ын 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсвийн суурь орлогыг 3,495.9 тэрбум төгрөг, суурь зарлагыг 2,616.8 тэрбум төгрөг байхаар тооцон, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 42.6 тэрбум төгрөг хуваарилахаар Монгол улсын 2026 оны төсвийн тухай хуулийг баталсан билээ. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 2026 онд хуваарилагдах төсвийг холбогдох хууль, журамд нийцүүлэн нийслэлийн есөн дүүрэгт бүрэн хуваарилан иргэдэд зайлшгүй хэрэгцээтэй байгаа төсөл, арга хэмжээнд зарцуулах юм.
Хотын дарга Х.Нямбаатар “Цаашид аливаа төсөл, барилга байгууламжийг барихдаа тооцоололтой байж, хүн ам яаж өсөж, эрэлт хэрхэн нэмэгдэх вэ гэдгийг анхаарах ёстой. Техник технологи хөгжсөн үед хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх, ухаалгаар зардал болон хүн цагаа хэмнэх хэрэгтэй. Нийслэлээс энэ онд 40 км орчим борооны ус зайлуулах шугам хоолой угсарсан. Ирэх жил ус их тогтдог байршлуудад нэмж 30 км борооны ус зайлуулах шугам угсарна. Мөн ирэх оноос нийслэлийн есөн байршилд үерийн хамгаалалтын далан барих ажлыг эхлүүлнэ. 2028 он хүртэл нийт 102 км далан барина. Мөн борооны ус зайлуулах хоолойны лаг хагшаасыг цэвэрлэдэг шинэ техник хэрэгслийг ирэх онд авна. Ингэснээр борооны ус зайлуулах шугам бөглөрөх, тогтсон лаг хагшаасыг хүний хүчээр цэвэрлэх гэж цаг хугацаа алддаг асуудлыг шийднэ. Энхтайваны өргөн чөлөө, Их, Бага тойруу гээд томоохон гудамжны явган замыг шинэчлэх ажлыг энэ жил бүхэлд нь эхлүүлсэн ч дуусгаж амжсангүй. Цаашид явган замын шинэчлэлийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, тарифыг өрсөлдөхүйц, аж ахуйн нэгжүүдийн сонирхлыг татахуйц болгож, ажлыг яаравчилна. Мөн дугуйн болон явган замыг илүү хүртээмжтэй, тасалдахгүй үргэлжилдэг сүлжээ болгох чиглэлд анхаарна. Нэмээд хэлэхэд түрээсийн скүүтер, мопедийг явган хүний замаар явуулахгүй байх зохицуулалт хийнэ” гэлээ.
Үргэлжлүүлэн хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотод зам, барилга олноор баригдаж байна. Энэ болгонд хайрга, дайрга, элс, хар шороо хэрэглэдэг. Гэтэл нийлүүлж байгаа түгээмэл тархацтай ашигт малтмалд 6.1 тэрбум төгрөгийн байгалийн нөөц ашигласны татвар төлөгдсөн байна. Бид байгалийн нөөц ашигласны татвараа гүйцэт хурааж авч чадахгүй байна. Үл хөдлөхүүдэд татвар төлдөггүй, газрын төлбөр төлдөггүй хувь хүн, ААН байдаг. Үүнийг цэгцлэх ёстой. Эдгээр асуудлыг шийдэх байнгын ажиллагаатай ажлын хэсэг байгуулахыг үүрэг болгоё” гэв.





| Нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |