Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс хоёрдугаар сарын 11-15-ны хооронд нийт 142 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 57 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэн ажиллажээ. Тухайн өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн гэмтэж бэртсэний нэг нь хүүхэд байгаа юм. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт хоёр хүн нас барсан байна. Хүний амь хохирсон ноцтой зам тээврийн ослын талаар тодруулбал:
-Хоёрдугаар сарын 11-ний 13:00 цаг орчимд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын гуравдугаар баг, сумын төвөөс урагш 15 км зайд байрлах Цагаан өндөр гэх газрын шороон замд “Нүүдэлчин” маркийн, улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 61 настай эрэгтэй Б амиа алдсан.
-Хоёрдугаар сарын 13-ны шөнийн 01:00 цагийн үед Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац баг, сумын төвөөс зүүн хойш 14 км зайд байрлах Баруун урд гэх газрын шороон замд “Hyundai porter” маркийн автомашины жолооч ухарч байхдаа явган зорчигч 46 настай эрэгтэй О-г мөргөж, амийг нь хохироосон.
Мөн Тээврийн цагдаагийн алба хаагчид хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 187 зөрчил илрүүлсэн бөгөөд нийт зөрчлийн 121 нь нийслэлд, үлдсэн 66 зөрчлийг орон нутагт бүртгэж, хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлүүдээс дурдвал:
-Хоёрдугаар сарын 13-ны 01:00 цаг орчимд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Их тойруугийн гудамж, 39 дүгээр сургуулийн зүүн замд “Toyota aqua” автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, замын хажуугийн гэрлийн шон мөргөж, зорчигч дөрвөн настай, эмэгтэй Х-г гэмтээжээ.
-Хоёрдугаар сарын 11-ний 04:30 цаг үед Чингэлтэй дүүрэг 11 дүгээр хороо, Баянбүрдийн тойргийн зүүн замд “Toyota mark 2” маркийн автомашины жолооч Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, “Lexus GS4520” маркийн автомашинтай мөргөлдсөн.
Иймд Монгол Улсын Засгийн газрын энэ оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар тогтоолоор “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн” байгаа тул үйл ажиллагааг нь хориглоогүй 14 байгууллагын зөвшөөрөлтэй ажилтан, алба хаагчдаас бусад иргэнийг замын хөдөлгөөн оролцохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
| Зам тээврийн ослоор ДӨРВӨН хүн гэмтэж, ХОЁР хүн амиа алджээ |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |