Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабт ажиллаж, 21 аймаг болон нийслэлийн Шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим хурал хийж цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонслоо. Он гарснаас хойш улсын хэмжээнд 13 аймгийн 71 сум, нийслэлийн гурван дүүрэгт нийт 204 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна. 2025 оны долдугаар сарын 27-ны 16:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд долоо, Ерөө суманд зургаа, Мандал суманд хоёр түймэр гарснаас наймыг нь цурамд оруулж бүрэн унтраахаар, зургааг нь хяналтад авч ажиллаж байгаа аж. Уг ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын болон мэргэжлийн ангийн нийт 456 хүн, 29 автомашин, нэг нисдэг тэрэг дайчлагджээ. Мөн долдугаар сарын 24-25-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Халзан, Уулбаян, Төв аймгийн Аргалант, Баянхангай, Лүн, Эрдэнэсант сум, нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт хүчтэй салхи шуурганд айлын гэр нурж, хашаа, байшингийн дээвэр хууларсан зэрэг дуудлагад холбогдох байгууллагууд хамтран хариу арга хэмжээ авчээ. Цаг уур, орчны шинжилгээний газраас 138 станцын мэдээгээр Монгол орны ихэнх нутгаар хуурайшлын зэрэг дундаас дээш түвшинд байна. Гангийн эрсдэлийн үнэлгээгээр Өвөрхангай, Баян-Өлгий, Өмнөговь, Ховд, Дорноговь аймгууд их эрсдэлтэйд, Увс, Завхан, Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Дорнод, Дундговь, Дархан, Сэлэнгэ, Хэнтий аймгууд дунд эрсдэлтэйд, Булган, Хөвсгөл, Орхон аймгууд бага эрсдэлтэйд тус тус үнэлэгджээ.
Иймээс Шадар сайд С.Амарсайхан дараах чиглэлийг өглөө. Үүнд:
| ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО |
|
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |