Үндэсний бөхийн салбар хорооноос хоёр бөхөөс допинг илэрч, нэг бөхтэй холбогдож чадаагүй болохыг өчигдөр мэдэгдсэн. Тухайн бөхийн улсын гарди Н.Өсөхбаяр гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Тэрбээр өнөөдөр өөрийн цахим хуудастаа “Би Үндэсний бөхийн салбар хороо болон допингийн шинжилгээний лабораториос ирүүлсэн албан бичиг, дүгнэлтийг албан ёсоор хүлээн авлаа. Эдгээр баримтад миний өгсөн шинжилгээнд хориотой бодис илэрсэн тухай мэдээлэл багтсан тул үүнийг би хүлээн зөвшөөрч, маргахгүй гэдгээ олон нийтэд мэдэгдэж байна. Мөн Допингийн төв, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Үндэсний бөхийн салбар хороотой шинжилгээтэй холбоотой ямар нэг маргаан үүсгэх бодол надад байхгүй.
Гэсэн хэдий ч би тухайн илэрсэн өөх шатаагч жин хасах зориулалттай бодис маш багаар “very low”илэрсэн бөгөөд санаатайгаар хэрэглээгүй гэдгээ онцлон хэлье. Би сүүлийн жилүүдэд допингийн шинжилгээнд тогтмол хамрагдаж ирсэн бөгөөд бүх хариу сөрөг, ямар нэгэн зөрчилгүй гарч байсан. Энэ нь миний шударга, цэвэр байр суурийг нотолж байна гэж би үздэг. Харин одоогийн нөхцөл байдал нь гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа тул энэхүү асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар хүсэлт гаргаад байна. Энэхүү хүсэлтийг үр дүнгийн менежментийн баг хүлээн авч, шударгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна. Би үнэн зөвийг тогтоолгох, нэр төрөө цэвэрлэхийн төлөө хуулийн байгууллагуудтай бүрэн хамтарч, ил тод ажиллана. Цэвэр спорт, шударга өрсөлдөөн бол миний үнэт зүйл, амьдралын зарчим. Ийм нөхцөл байдал үүссэн нь Монголын төр, нутаг ус, намайг дэмжсээр ирсэн ард олны сэтгэлд сэв суулгасан бол би чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна. Надад итгэж, дэмжиж ирсэн бүх хүнд талархал илэрхийлье" гэжээ.
| Улсын гарди Н.Өсөхбаяр: Жин хасах зориулалттай бодис маш багаар илэрсэн ч санаатайгаар хэрэглээгүй |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |