Хүчтэй аадар борооны улмаас Төв аймгийн Аргалант суманд долоон айлын гэр, Баянхангай суманд 36 айл, Лүн суманд 13 айл, Эрдэнэсант суманд хоёр айлын гэр нурж, нийт 58 айлын гэр, 13 хашаа сүйдэж, 16 автомашины салхины шил хагарсан байна. Харин Сүхбаатар дүүрэгт нэг, Сонгинохайрхан дүүрэгт дөрвөн байшингийн дээвэр хууларч, нурсан. Мөн Сонгинохайрхан дүүрэгт 28, Чингэлтэйд нэг, Хан-Уул дүүрэгт хоёр, нийт 31 айлын гэр нурсан бөгөөд нэг иргэн гэртээ дарагдсан тухай дуудлага Онцгой байдлын албанд ирсэн байна. Сонгинохайрсан дүүргийн 25 хорооны иргэн Г.Оюунцэцэгээс үүсэн нөхцөл байдлын талаар тодрууллаа.
Тэрбээр “Өчигдөр 23:00 цагийн үед цахилгаан цахиж, 30 минут аадар бороо орсон. Хүчтэй салхи, борооны улмаас байшингийн цонх хагарч, дээвэр хууларч, нэг талын хана нурсан. Тухайн үед гурвуулаа гэртээ байсан учир дээвэр нурахад маш их айж, сандарсан. Онцгой байдлын албанд дуудлага өгтөл "Одоо очоод яах вэ, манайх тусламжийн байгууллага биш" гэх тайлбар өгсөн. Тэгээд Онцгой байдлынхан 01:00 цагийн үед манайд ирсэн. Тэд манай байшингийн нурсан хана, хагарсан цонх, хууларсан дээврийн зургуудыг аваад "Энэ өөрсдийн чинь барьсан байшин, бид тусламжийн байгууллага биш" гэсэн. Дараа нь хороондоо хандахад “ОБЕГ-т хандаж дүгнэлт гаргуулаарай” гэсэн. Бид ямар дүгнэлт яаж гаргуулахыг ойлгоогүй. Манай энэ хавийн олон айлын хүлэмж, гэр нурсан. Манай байшингаас гадна нэг талын хана, амбаар, био нойл, хашаа бүхэлдээ нурсан. Зарим айлын блокон хашаа нурж, дээврүүд хууларсан байдалтай байна” гэв.
| Г.ОЮУНЦЭЦЭГ: ШӨНИЙН ААДАР БОРООНД БАЙШИНГИЙН ХАНА, ЦОНХ, ДЭЭВЭР НУРСАН |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |