Тойргийн гишүүдэд тус бүрт нь 15 тэрбум төгрөг хуваарилах гэж байна гэх мэдээллийг өчигдөр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара мэдэгдсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал "Өнөөдөр УИХ-ын гишүүд ЗГ-т хөрөнгө оруулалтын талаар санал өгөх сүүлийн өдөр. Гэхдээ тойргийн гишүүдэд хамааралтай бөгөөд дүн нь 15 тэрбум хүртэл” гэсэн бол УИХ-ын гишүүн С.Цэнгүүн “УИХ гишүүн цэцэрлэг, эмнэлэг, зам барьдаг хүн биш. Сонгогч нартаа үнэнээ хэлье. Яг л ингэж жил болгон төсвөө жижиг эрх ашгуудын нэгдэл болгож баталсаар байгаад нэгдсэн төлөвлөлтгүй, хяналтгүй данхгар төсөвтэй боловч аль ч салбарт нь тэр мөнгө нь хүрдэггүй улс болсон шүү дээ.Тойргоос сонгогдоогүй учраас ойлгохгүй, хөрсөндөө буу гэж гишүүд намайг бас шүүмжилж байгаа. Гэхдээ ийм л байж ирсэн гээд өмөөрөөд байгаа систем нь Монгол Улсыг асар ихээр хохироож байхад өөрчлөх талд нь зогсож чадахгүй юм бол УИХ гишүүн байх хэрэг юун. 2026 оны төсөв асуудлуудаа ач холбогдлоор нь эрэмбэлсэн, Засгийн газрын давхардсан бүтцүүдийг татан буулгаж цомхотгол хийсэн, татвар буулгах орон зайг эрэлхийлсэн “жижиг төсөв” байх шаардлага миний хувьд тавьж байгаа. Энгийн зарчим бол Засгийн газар бүтэн хариуцлагаа үүрч, төсвөө УИХ-д танилцуул. УИХ гишүүд ямар нэг “жижиг” төсөл хөтөлбөрт уягдалгүй шаардлага, хяналтаа тавь" гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Ч.Номин “Тойргийн гишүүдэд 15 тэрбум төгрөг тараах байдлаар нөлөөлөхийг дэмжихгүй. Засгийн газар төсвөө захиран зарцуулах ажлаа хий. УИХ хуулиа баталж, хяналтаа тавина” гэсэн юм.
| С.Цэнгүүн: Засгийн газар хариуцлагаа үүрч, төсвөө УИХ-д танилцуул |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |