Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сангаас зарласан шилдэг төслийн нэгээр ОБЕГ-ын харьяа Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сургалт, судалгаа, туршилт үйлдвэрийн төвийн хэрэгжүүлэх “Ногоон Ирээдүй- Ойн нөхөн сэргээлтэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төсөл шалгарсан байна. Өнөөдөр тус төслийг хэрэгжүүлэх гэрээнд албан ёсоор гарын үсэг зурж, төслийн үйл ажиллагааг эхлүүллээ. Төслийн гол зорилго орон нутгийн иргэдийн идэвхтэй оролцоог нэмэгдүүлж, ойн нөхөн сэргээлтийг үр дүнтэй хэрэгжүүлэх юм. Үүний хүрээнд:
Байгаль орчныг хамгаалах тогтвортой тогтолцоог бүрдүүлэх,
Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх сургалт, арга хэмжээ зохион байгуулах,
Байгууллагын чадавхыг сайжруулах,
Төслийн хэрэгжилтэд жендерийн тэгш байдлыг хангах зорилт тавьжээ.
Канад сан энэ жил нийт 350 гаруй төслийн саналаас зөвхөн 16 төслийг шалгаруулсан байна. Тэдгээрийн нэг нь энэхүү “Ногоон Ирээдүй” төсөл юм. Канад сан нь 1997 оноос хойш Монгол Улсад орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих, байгаль орчныг хамгаалах, нийгмийн эмзэг бүлгийг дэмжих чиглэлээр нийт найман сая гаруй канад долларын өртөг бүхий 500 гаруй төслийг хэрэгжүүлж, олон зуун санаачилгыг бодит ажил болгоод байна. Төслийн хэрэгжилт нь ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээлтийн ажлыг нэмэгдүүлэхэд иргэдийн идэвх санаачилга ямар чухал болохыг харуулах үлгэр жишээ ажил болно гэж холбогдох байгууллагууд онцолжээ.

| “НОГООН ИРЭЭДҮЙ” ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |