Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах томоохон бүтээн байгуулалт болох Налайхын тойргоос Эмээлтийн уулзвар хүртэлх зургаан эгнээ бүхий 32 км хурдны замыг нийт 1.9 их наядаар барих ажлыг эхлүүлэхээр болж, өнөөдөр тус замын тендерт шалгарсан аж ахуй нэгжүүдийг албан ёсоор зарлаж, гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хүргүүллээ. Энэхүү хурдны замын энэ оны санхүүжилт 538 тэрбум төгрөгийг орон нутгийн төсвөөс гаргана. Төсөл нь долоон багц ажилтай бөгөөд эдгээрт газар шорооны ажил, хиймэл байгууламж, авто замын дагуух үерийн хамгаалалтын далан, гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн дэд станц шилжүүлэх болон шинээр барих, мэдээлэл холбооны төлөвлөлт, археологи, палеонтологи, түүх угсаатны судалгаа, авран хамгаалах малтлагын ажил, байгаль орчны хамгаалалт зэрэг багтсан байна. Төслийн хүрээнд долоон түвшний орц, гарцын огтлолцол, 10,000 метр орчим гүүр, долоон туннель баригдах бөгөөд автомашины зорчих хэсгийн өргөн нь 12.5 метр, хурдны хязгаар 100 км/цагтай байх юм. Тус хурдны зам баригдсанаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг эрс бууруулах, тээвэр ложистикийг сайжруулах, орон нутгийн хөгжилд чухал түлхэц болохоор байна.
| Туулын хурдны замын тендерт шалгарсан аж ахуй нэгжүүдийг зарлалаа |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |