АНУ даяар үерийн гамшиг нүүрлэж байгаа талаар CNN агентлаг мэдээлжээ. Тус нийтлэлд дурдсанаар энэ жил АНУ-ын бүс нутгуудад аюул, хохирол учруулсан үер усны гамшиг ар, араасаа дараалан тохиож байгаа аж. Техаст хүчтэй аадар бороо орсны улмаас 20 инч (ойролцоогоор 500 мм) хур тунадас унасан нь тухайн бүс нутгийн хувьд дөрвөн сарын хур тунадасны хэмжээтэй тэнцэхүйц байжээ. Гуадалупе голын усны түвшин нэг цагийн дотор найман метрээр нэмэгдсэн байна. Хойд Каролинад Чантал нэртэй халуун орны шуурганаас шалтгаалж 300 мм хур тунадас унажээ. Байгаль цаг уурын эдгээр үзэгдлийг уур амьсгалын өөрчлөлттэй холбон үзэж байгаа юм. Түүнчлэн зуны улирал үерийн оргил үе, ялангуяа долдугаар сард халуун агаар илүү их чийг агуулж, хүчтэй бороо орох нөхцөлийг бүрдүүлдэг байна. “Climate Central” байгууллагаас хийсэн судалгаагаар АНУ-ын хотуудын 90 хувьд нь хэт их борооны давтамж нэмэгдэж байгаа үр дүн гарсан байна.
Мөн нийтлэлд АНУ-ын дэд бүтэц, үерийн газрын зураг нь өнөөгийн цаг уурын нөхцөл байдал, өөрчлөлтөд нийцэхгүйг онцолжээ. FEMA (Онцгой байдлын агентлаг) болон NOAA (Цаг уурын газар)-ын төсвийг танасан нь үерийн бэлэн байдлыг сулруулсан гэж үзэж байна. Тиймээс үерийн аюулд өртсөн Техас мужийн эмэгтэйчүүд энэ сарын 21-нд Вашингтонд жагсаал хийж, уур амьсгалын нөөц хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг шаарджээ. Үер усны гамшиг Нэгдсэн улсын зөвхөн эрэг дагуух бүс нутагт тохиолдох аюул биш. АНУ-ын бүх муж гэнэтийн үерт автах эрсдэлтэй. Тиймээс иргэн бүр анхааруулгын системд бүртгүүлж, нүүлгэн шилжих маршрутаа мэддэг байх шаардлагатайг уг нийтлэлд дурдсан байна.
| АНУ-ын хотуудын 90 хувьд нь борооны давтамж нэмэгджээ |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |