Жил бүрийн дулааны улирал эхлэхтэй зэрэгцэн ургамлын харшилтай иргэдийн тоо эрс нэмэгдэж, эмнэлэгт хандалт өссөөр байна. Ялангуяа 6–8 дугаар саруудад цэцгийн тоос их хэмжээгээр агаарт тархдаг тул харшилтай иргэдийн хувьд хамгийн хүнд үе тооцогддог. “Ургамлын тоосны харшилыг эмчлүүлэхгүй явсаар байвал астматай болдог. Астма нь архагшвал амьсгалын дутагдалд орох улбаалсан хүнд хэлбэр рүүгээ шилждэг. Ийм аюул байдаг учраас ургамлын харшлаа тоохгүүй хэнэггүйтэж явж болохгүй. Дээрээс нь шинж тэмдэг илрэх юм бол мэргэжлийн байгууллагад хандаж байх шаардлагатай. Эмчилгээнд 3-4 жил явахад илааршиж, эдгэх магадлал өндөр байдаг. Дэлхий нийтэд харшлын гаралтай өвчнүүдийг эмчлэх стандарт, удирдамжууд байна. Ургамлын тоосны харшлын нэг гол хүндрэл нь амьсгалын замын бусад эмгэгүүд рүү шилжчихдэг учраас хүндрэл ихтэй, амь нас, амьдралын чанарт нөлөөлдгөөрөө хамгийн хортой. Өнөөдөр маш их барилгажилт, хотжилтын улмаас талхлагдсан газрууд их болж байна. Энэ хэрээр хөл газрын ургамал ургадаг” хэмээн Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг мэдээлсэн байдаг.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Дэлхийн харшлын байгууллагаас гаргасан тоо судалгаагаар дэлхийд 339 сая хүн астма өвчинтэй гэсэн мэдээлэл бий. Астма нь 1980-аад оноос хойш хүн амын дунд түгээмэл тохиолдох болсон. 2030 он гэхэд астмын тохиолдол 400 сая болж өсөх хандлагатай байна. Жил бүр 250 мянган хүн астмын улмаас нас барж байна. 2024 оны байдлаар Улаанбаатар хотын насанд хүрсэн хүн амын дунд 53 мянга гаруй хүн астматай гэсэн дүгнэлт байдаг.
Мөн астма өвчин нь удамшдаг бөгөөд эцэг эх нь хоёулаа өвдсөн бол 90-100 хувь хүүхэд нь астмагаар өвчлөх магадлалтай.
Манай орны байгаль, цаг уурын онцлог, цөлжилт, хотжилт, агаарын бохирдол, хотын ногоон байгууламж багасаж, зүлэг талбайд шарилж, лууль гэх мэт ургамал ихээр ургаж байгаатай холбоотой харшлын өвчлөл мэдэгдэхүйц нэмэгдэж буй. Монголын харшил судлаач эмч нарын нийгэмлэгээс хийсэн судалгаагаар манай улсын таван хүн тутмын нэг нь ямар нэг харшилтай гэнэ. Улаанбаатар хотын ногоон байгууламжид 219 зүйл ургамал ургаж байгаагаас 33 нь хүний биед харшил үүсгэх магадлалтай гэсэн судалгаа бий. Ялангуяа Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг төвлөрсөн, суурин газарт ургамлын тоосны харшлаас үүдэлтэй өвчин ихсэх хандлагатай байгаа аж. Тухайлбал, УКТЭ-ийн сүүлийн 30 орчим жилд хийсэн судалгаагаар шарилж, луулийн тоосны харшлаар өвчлөгчдийн 80 гаруй хувь нь Улаанбаатар хотын иргэд байна. Иймээс хотын өвчин ч гэж нэрлэх нь бий. Харин үүсгэж буй шалтгаанаар нь хог, модлог, үет ургамлын гэж гурван төрөлд хуваадаг. Дөрөвдүгээр сараас зургадугаар сарын эхэн үеийг модлог ургамлын харшлын үе гэнэ. Тэр тусмаа, тавдугаар сарын дундуур улиас унгирлаа гөвж эхлэхэд олон хүн өвчилдөг. Харин үет ургамлын тоосжилт зургадугаар сарын дундаас долдугаар сарын дунд хүртэл, хог ургамлын тоосжилт долдугаар сарын дундаас есдүгээр сарыг дуустал үргэлжилдэг. Ихэвчлэн нүд загатнах, нулимс гоожих, найтаах, нүүрээр юм туурах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Хүндэрвэл гуурсан хоолойн багтраа болох аюултай.
Ургамлын харшил нь хус, улиас, шарилж, ногоон өвс зэрэг ургамлын тоос агаарт дэгдэх үед хүний дархлааны систем хэт мэдрэг хариу үзүүлснээс үүддэг. Энэхүү нөхцөл байдал нь ноцтой астматик өвчнүүдийг үүсгэх эрсдэлтэй бөгөөд хүүхэд, өндөр настнуудад илүү аюултай.
Цэцгийн тоосжилтын улиралд (6–8 сард):
| УРГАМЛЫН ХАРШЛАА ҮЛ ТООМСОРЛОСНООС БОЛООД МОНГОЛД АСТМА ӨВЧИН НЭМЭГДСЭЭР БАЙНА |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |