Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээг өргөтгөж, нийт 139 чиглэлд 975 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчлэхээр болжээ. Тухайлбал долоодугаар сарын 11, 12-нд “Мишээл сити” болон “Дүнжингарав” худалдааны төвөөс Төв цэнгэлдэх хүрээлэн чиглэлд богино эргэлтийн хоёр чиглэлд нийт найман автобус үнэ төлбөргүй явна. Мөн Давааны зөрлөгөөс Хүй долоон худаг буюу морь барианы газар, авто зогсоолоос Хүй долоон худаг хүртэлх чиглэлд дөрвөн автобус 08:00-22:00 цагийн хооронд үнэ төлбөргүй үйлчилнэ. Харин галт тэргээр Давааны зөрлөг хүртэл зорчсон иргэд “БЭ:5 Давааны зөрлөг–Хүй долоон худаг” чиглэлд, авто зогсоол дээр автомашинаа тавьсан иргэд “БЭ:7” чиглэлд нийтийн тээврээр үргэлжлүүлэн зорчих боломжтой юм. Наадмын гол арга хэмжээ болох Хүй долоон худагт зориулж энэ сарын 10-13-ны хооронд тусгай чиглэлийн автобус үйлчилнэ. “Хүй:7-2 МУБИС-Хүй долоон худаг” чиглэлд тав, мөн долоодугаар сарын 11, 12-нд “Төв цэнгэлдэх-Хүй долоон худаг” чиглэлд 10 автобус иргэдэд үйлчлэх юм. Мөн энэ сарын 11, 12-ны өдрүүдэд Улаанбаатар хотын бүх суурьшлын бүсээс Төв цэнгэлдэх хүрээлэн хүрэх боломжийг бүрдүүлж, 45 чиглэлд 271 тээврийн хэрэгсэл “Мишээл сити”, “Дүнжингарав” худалдааны төв, Гандийн гудамж, Нийслэлийн гудамж, 120 мянгатын зогсоолоор дамжин үйлчилнэ. Иргэд оршин суугаа хорооллоос “Мишээл сити” болон “Дүнжингарав” худалдааны төвд хүрснээр дараах чиглэлүүдэд үнэ төлбөргүй зорчих боломжтой. Үүнд:
БЭ:1 – “Мишээл сити–Төв цэнгэлдэх /Хурд хороолол/”
БЭ:2 – “Дүнжингарав худалдааны төв–Төв цэнгэлдэх /Суруга/”
Ийнхүү баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдийг аюулгүй, шуурхай зорчих нөхцөлөөр хангаад байна.
| Наадмын өдрүүд нийтийн тээврийн 975 хэрэгсэл 139 чиглэлд үйлчилнэ |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |