Монгол Улсын БНХАУ дахь Элчин сайд асан, түүхийн ухааны доктор, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цахилгаан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарилгаар “Төрийн Шагнал” хүртлээ.
Түүнд шагнал гардуулахад Хомеры “Илиада” 2021 онд, “Одиссэй” 2020 онд, Данте Алигьеригийн “Тэнгэрлэг туульс” 2024 онд гэх мэт дэлхийн сонгодог утга зохиолыг монгол хэлээр амьд, утга төгөлдөр нарийн буулгасанд ийнхүү төрийн эрхэм дээд шагналыг хүртээж байна гэв. Түүний орчуулгын ажлууд туульсын яруу найргийн онцлууштай, утга төгөлдөр хөрвүүлгэ болсны зэрэгцээ эх бүтээлийн агуулга, хэл найруулга, дүр дүрслэлийг хадгалан монгол хэлнээ буулгасан нь утга зохиолын орчуулгын хөгжлийг шинэ шатанд гаргасныг онцлов.
Мөн нийгмийг соён гэгээрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан төдийгүй өнөөгийн хийгээд хойчийн уншигчдад эх хэлээрээ дэлхийн сэтгэлгээний сонгодог бүтээлтэй танилцах боломжийг олгосноороо ихээхэн ач холбогдолтой юм.
“Илиада” болон “Одиссэй” хэмээх хоёр туульсыг барууны уран зохиолын хамгийн эртний бүтээлд тооцдог. НТӨ 725-675 оны хооронд анх Илиада нь, арай сүүлд Одиссэй нь зохиогджээ. Үйл явдлын хувьд хоёр тууль хоорондоо холбоотой, тулаан, дайны тухай өгүүлдэг боловч хүний зориг, хүнд бэрхийг даван туулах чадвар, гэр бүлийн үнэ цэн, хувь тавилан, шударга ёсны тухай гүн утга санааг шингээсэн.
Хомеры "Илиада"- Троягийн дайны түүхийг шүлэглэн өгүүлдэг, эртний Грекээс ард иргэдэд хүрч буй "Илиада" нь Хомеры алдарт туульс юм
Хомеры "Одиссэй"-Троя тойрсон дайны дараах Одиссэй буюу Улиссын адал явдал, гэртээ буцах эхийнх нь хүлээлт зэрэг сэдвүүдийг уран яруу, гүн гүнзгийгээр өгүүлдэг .
Данте Алигьеригийн "Тэнгэрлэг туульс"- Данте XIV зууны оргил бүтээлд тооцогдох энэ номд "Там", "Ариутгалын орон", "Диваажин" гэх гурван бүлэг болон 100 дууллаас бүрдэнэ.
| Д.Цахилгаанд “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |