Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооноос Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабт 20 сая төгрөгтэй тэнцэх арьс, ширэн эдлэл болон 10 сая төгрөг хандивлажээ. Тус хандивыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат нарт хүлээлгэн өгсөн байна.
Нийслэл хот өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн энэ үед коронавирусийн цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд тэргүүн эгнээнд ажиллаж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн хүн ардын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа онцгой комисс, мэргэжлийн хяналт, цагдаа, эрүүл мэнд зэрэг байгууллагын алба хаагчдад уг хандив очих юм.
Монголын арьс ширний холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан “Коронавирусийн эсрэг өндөржүүлсэн бэлэн байдлын үед үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад үндэсний үйлдвэрлэгчдийн хийсэн арьсан гутал, нэхий бээлий, 15 мянган ширхэг маскийг хүлээлгэн өгч байна. Монголын арьс ширний салбарт үйл ажилллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд энэхүү хандивыг өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш цуглуулсан. Цаашид арьс ширний үйлдвэрлэлийн салбарынхан онцгой нөхцөл байдалд хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулах болно. Манай холбоонд 120 гаруй аж ахуй нэгж, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, 30-аад боловсруулах үйлдвэр байдаг. Эдгээрийн 50 орчим хувь нь хандивын аянд нэгдлээ” хэмээв.
| НОК-т 20 сая төгрөгтэй тэнцэх арьс ширэн эдлэл, 10 сая төгрөг хандивлажээ |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |