Ахлах ангийн сурагчдад цаг хугацаа юунаас ч эрхэм бөгөөд ид хичээх ёстой үе билээ. Гэтэл хичээлээ хэрхэн судлах, мэргэжлээ яаж сонгох, өөрийгөө хэрхэн хөгжүүлэх вэ гэх мэт олон асуудал тулгарч, түүнийгээ шийдэж чадахгүй байна уу? Тэгвэл наашаа суугаад үүнийг уншаарай.
1. Мэргэжил сонголт. Мэргэжил сонголтын хамгийн чухал зүйл бол чиний сонирхол. Юу сонирхдог вэ гэдгээс хамаараад өөрийгөө ямар мэргэжлээр ажиллахыг хүсэж буйгаа мэдэх болно. Зөвхөн чиний сонирхол шүү. Амьдралыг чинь шийдэх чухал сонголт тул бусад хүнээс хамаарч биш, өөрөө шийдвэрээ гаргаарай гэж хүсье.
Мэргэжлээ сонгоход тань туслах дараах зөвлөгөөг уншаарай.
https://ergelt.eccold.top/news/129/single/45894
.jpg)
2. Бие дааж хэл сурах. Гадаадад сурах хүсэлтэй хүүхдүүд олон байдаг. Гэхдээ гадад хэл сурах арга барилаа олж чадахгүй байвал бие даан хэл сурахад тань туслах аппликейшнуудыг санал болгоё.
-Doulingo. Олон төрлийн хэл заадаг бөгөөд англи хэлний анхан шатны мэдлэгтэй байхад асуудалгүй. Хоорондоо мэдлэгээрээ өрсөлддөг тул таныг уйдаахгүй.
https://play.google.com/store/apps/details?id=com.duolingo
-Hippocards. Үгийн сангаа нэмэхэд нь маш сайн нэмэр болно.
https://play.google.com/store/apps/details?id=com.hippocards
-Misheel. Солонгос хэл сурах хүсэлтэй бол энэ аппликейшн хамгийн сайн нь.
https://play.google.com/store/apps/details?id=com.solongos.admin.misheeldicandroid
-NAVER. Солонгос хэлнээс монгол хэл рүү орчуулахад тусална.
https://play.google.com/store/apps/details?id=com.nhn.android.naverdic
-Grammarly. Үг болон өгүүлбэрийн алдаа засна.
https://play.google.com/store/apps/details?id=com.grammarly.android.keyboard
-HelloTalk. Өөр олон орны хүмүүстэй харилцах боломж олгох бөгөөд тэдэнтэй танилцаж, давхар хэлээ сайжруулах боломжтой.
https://play.google.com/store/apps/details?id=com.hellotalk
.jpg)
3. Сахилга бат. Сахилга бат гэдэг нь бусдын шахалтгүйгээр ямарваа зүйлийг хэчнээн хэцүү, залхуу хүрмээр, сонирхолгүй байсан ч өөрийгөө дайчлан, тууштай гүйцэтгэх чадвар юм. Нэг зүйлийг хийж эхэлсэн ч дундаас нь шантрах тохиолдол хүн болгонд л бий. Тиймээс одоо л сахилга батад суралцаж, өөрийгөө ялан дийлж сурах хэрэгтэй.

4. Зан чанар тодорхойлох тест. MBTI (Myers-Briggs Personality Type Indicator) нь асуултад хариулсан байдалд үндэслэж, хүмүүсийг 16 төрөлд хуваасан зан чанарын тест юм. Өөрийн сул болон давуу талаа тодорхойлох боломжтой.
Өөрийгөө танин мэдэх, бусдыг ойлгох мэдрэмжээ хөгжүүлснээр та илүү сайн шийдвэр гаргахад, буруу харилцаагаа засахад суралцана.

5. Тэтгэлэг. Тэтгэлгээр суралцахаар төлөвлөсөн бол 12-24 сарын өмнөөс бэлтгэх шаардлагатай. Энэ хугацаанд тэтгэлгүүдийн талаар мэдээллээ цуглуулан, өөрт тохирсон, оролцохыг хүсэж байгаа тэтгэлэгт хөтөлбөрөө сонгох, өөрийгөө бэлтгэх, хэлний мэдлэгээ сайжруулах хэрэгтэй. Жил болгон олон сургуулиас тэтгэлэг зарлагддаг тул өөрийгөө одооноос сайн хөгжүүлээрэй. Мөн эсээ бичих чадвараа илүү хөгжүүлэхийн тулд ном, сонин, сэтгүүл унш гэж зөвлөе.

6. Сайн дурын ажил. Зуны амралтыг ашиглаад сайн дурын байгууллагад ажиллаад үзэх хэрэгтэй. Тэгснээр найз нөхөдтэй болно, бусадтай харилцах чадвар илүү сайжирна. Мөн тэтгэлэгт тэнцэх нэг чухал үзүүлэлт нэмэгдэх болно.
.png)
7. Илүү хариуцлагатай болох. Одооноос өөрийгөө хариуцаж сурах хэрэгтэй. Битгийг шалтаг тооч. Өөрийн үйлдэлдээ эзэн бай, учир нь энэ өсөж томрохын нэг хэсэг. Хэрэв та өөрийнхөө алдаа, бүтэлгүйтэлд бусдыг буруутгасаар байвал хэзээ ч өсөж дэвшихгүй.
.png)
8. Боломжийг ашигла. Ерөнхий боловсролын сургууль, их сургууль зэрэг нь та бүхний ирээдүйд хүссэн ажлаа хийх, амжилтад хүрэхэд нь туслах газар. Тиймээс сайхан амьдрахын тулд төдий чинээ хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Сайн ажил хүсэж байна уу? Тэгвэл сайн сурч, хүссэн мэргэжлээрээ суралцаарай. Сайн найзууд хүсэж байна уу? Тэгвэл өөрөө эхлээд сайн найз нь бол. Хүндлүүлмээр байна уу? Тэгвэл өөрөө эхлээд хүндэл.
Цаг нь болоход таны хүссэн амьдрал ирэх болно, гэхдээ өөрийгөө хүртэх эрхтэй гэж бодоод зүгээр хүлээх хэрэггүй. Түүнийгээ өөрөө олох хэрэгтэй. Хэрэв санамсаргүй тохиолдлоор танд гайхалтай боломж олдсон бол боломжийг шүүрч авч, өөрийн хүссэн амьдралаа бий болго.

9. Өөртөө итгэ. Та амьдралынхаа төлөвлөгөөг хараахан гаргаагүй, ирээдүйнхээ талаар санаа зовж байж магадгүй. Магадгүй та юу хийхийг хүсэж байгаагаа, хэн болохыг, хаашаа явахаа мэдэхгүй байж магадгүй юм. Зүгээр дээ, бүх зүйлийг төгс төлөвлөх ёстой гэж бодох хэрэггүй. Цаг хугацаа өнгөрөх тусам та мөрөөдлөө, амьдралынхаа зорилгоо олох болно гэдэгт итгээрэй. Хэзээд мөн өөртөө итгэ. Хэрэв танд төлөвлөгөө байгаа, яг хэн болохыг хүсэж байгаагаа мэдэж байгаа бол түүнийгээ заавал хэрэгжүүлээрэй! Зорилгодоо хүрэхийн тулд тууштай байдлаа ашиглаж, гэхдээ бас өөрчлөлтөд үргэлж бэлэн байгаарай.
Б.Сувданцэцэг
| Ахлах ангийн сурагчдад өгөх есөн зөвлөгөө |
|
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-24 17:23:27
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРВИТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |