“Apple music chart”, “Spotify”-д дуу нь дээгүүр бичигддэг дуучдын нэгд зүй ёсоор Davaidasha ордог билээ. Залуусын дуртай дуучин гэх тодотголтой түүнийг хамгийн анх олонд таниулсан дуу нь “Чи чинь нээрээ” юм. Тэгвэл түүний талаарх сонирхолтой баримтуудыг мэдэж авцгаая.
1. Тэрбээр Эрдэнэт хотод төрж, өссөн бөгөөд анх түүнд Даваадаш гэж нэр өгсөн ч нэр нь хүндэдсэн тул Ариунболд болгон сольжээ. Хожим нь Даваадаш гэх нэрэндээ бага зэрэг хэв маяг оруулж, тайзны нэрээ болгосон юм.
2. Davaidasha нь зургаан хүүхэдтэй айлын том нь, эмээтэйгээ ойр өссөн.
3. Түүнийг бага байхад эмээ нь үргэлж музейгээр дагуулж явдаг, төрөл бүрийн тоглолт үзүүлдэг байсан болохоор бага нас нь их л адал явдалтай өнгөрчээ.
4. Бага ангидаа онц сурдаг байсан ч ахлах ангиасаа дуу зохиож эхэлснээр сурлага нь огцом муудаж, эмээдээ загнуулах болжээ. Гэхдээ эмээ нь хэзээ ч дуу хийхийг нь эсэргүүцэж байгаагүй, харин ч дэмждэг гэнэ.
5. 2008 онд Цайхун-Гэгээ сургуульд элсэн орж, 2020 онд ахлах сургуулиа төгссөн.
6. Тэрбээр тавдугаар ангиасаа хойш найман жилийн хугацаанд Хип-хоп гудамжны бүжгийн төрлөөр хичээллэсэн. Энэ нь түүнийг дуу хөгжимтэй ойр байхад нөлөөлжээ.
7. Багадаа шүлэг зохиохдог байсан бөгөөд 17 настайгаасаа гитар тоглож сурсан.
.jpg)
8. Ахлах сургуульд байхдаа дээд ангийнхаа хүүхдийн гэрт скейтборд авах гээд орохдоо аян дээр үг бичээд дуулж байсныг харжээ. Тэрнээс хойш удалгүй найзтайгаа хамт мөнгөө нийлүүлж Эрдэнэтийн студид хип-хоп жанрын дуу бичүүлжээ.
9. Итгэхэд бэрх ч тэрбээр солгой хоолойтой байсан гэнэ. Хоолойгоо зүгшрүүлэх оролдлого уйгагүй хийсээр байсан нь сайжрахад хүргэсэн. “Хоолойны түгжээ гэж байдаг бол “Шуналтай нүд” дуун дээр жинхэнэ мултлагдсан юм шиг санагддаг” гэж хэлж байжээ.
10. Уран бүтээлээ харин 2019 оноос эрчимтэй гаргаж эхэлсэн. Тухайн үед Soundcloud дээр өдөрт 2-3 дуу оруулаад тогтчихсон байжээ.
11. Davaidasha гэх нэрээрээ хамгийн анх “Хүүхдийн тоглоом” гэх дуугаа гаргасан.
12. Тэрбээр олон төрлийн жанраар дуу хийж турших дуртай. Гэхдээ одоогоор гаргасан дуунууд нь ихэнх нь фанк хэмнэлтэй боловч үндсэн фанк шиг аз жаргалтай гэхээсээ илүү тайван, гунигтай хэв маягтай.
13. Анх дуу хийж байх үедээ 90-ээд оны хэв маягт донтчихсон, яг тэр оны линзийг зүүчихсэн юм шиг л байдаг байсан гэнэ.
.jpg)
14. Дууны үг бичихдээ заавал микрофоноо асаагаад, урдаа бариад суучихдаг зуршилтай.
15. “Аладдин” гэх дуу нь өөрийнхөө талаар дуулсан дуу нь юм.
16. Анхны тайз нь мартагддаггүй бөгөөд ямар ч алдаа гаргаагүй, үзэгчид 10 минутын туршид дууг нь даган дуулжээ.
17. Түүний анхны гаргасан албан ёсны сингл нь "Шуналтай нүд" дуу байжээ. 2020 онд тэрбээр “Ковид-19”-ийн үеэр "Эстетика" нэртэй есөн дуунаас бүрдсэн албан бус цомгоо “Soundcloud” дахь хуудсандаа байршуулсан.
18. 2021 онд “Яг чам шиг” нэртэй дуугаа “YouTube” сувагтаа Японы алдартай анимуудын хэсгүүдийг агуулсан засвартай видеогоор гаргаснаар сонсогчдод нэлээдгүй хүрч чадсан.
19. Үргэлжлүүлэн 2021 онд "Аладдин", “Чи чинь нээрээ", "Тэмтрүүл", "Нүүрний будаг", "Ерөөсөө", 2022 онд "Удаа дараа", "Хэрвээ бид" гэх дуунуудаа гаргаж сонсогчдод амжилттай хүргэсэн.
20. Түүний Ginjin-тэй хамтран гаргасан “Lalala” гэх дуу нь хүмүүсээс “Яриа нь ойлгогдохгүй байна, нэг л хэмнэлтэйгээ байна“ гэх зэргээр нилээдгүй шүүмжлэл аваад амжсан. Гэсэн ч тэрбээр “Зуны зугаа 2024” дээр фэнүүдээсээ магтаалыг харамгүй авсан хэвээр байгаа нь хэр их хайрлагдсан, мундаг дуучин болохыг дахин харуулж байна.
Б.Сувданцэцэг
| Davaidasha-гийн талаарх сонирхолтой 20 баримт |
|
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-24 17:23:27
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРВИТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |