Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж нийт 34 асуудал хэлэлцлээ. Хөрөнгийн зах зээлд санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний тоог нэмэгдүүлэх, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагч, зах зээлд оролцогчдын оролцоог идэвхжүүлж, үнэт цаасны арилжаа, хөрвөх чадварыг өсгөх, хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэх хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо бодлого, зохицуулалтын хэд хэдэн цогц арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлсээр байна. Үүний нэг тод жишээ бол уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэж манай улсын нийгэм, эдийн засагт нүүрлээд буй биет болон шилжилтийн эрсдэл, болзошгүй хохирлыг багасгах, урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор ногоон бондын эрхзүйн орчныг бүрдүүлсэн явдал юм. Ингэснээр компаниуд ч энэ төрлийн бонд гаргах сонирхол нэмэгдсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар гэхэд нийт 145 сая ам.доллар хүртэлх үнийн дүн бүхий олон улсын зах зээлд гаргах “Сошиал бонд”, дотоодын зах зээлд гаргах “Ногоон бонд”-ыг тус тус бүртгэлээ. Эдгээр бонд нь олон улсын Sustainable Fitch байгууллагаар ногоон бондын зарчимтай нийцсэн дүгнэлт гаргуулсан анхны бонд гэдгээрээ онцлогтой. Түүнчлэн олон улсын хөрөнгийн зах зээлийн холбоо (ICMA)-ны ногоон бондын зарчимд нийцсэний зэрэгцээ олон улсын байгууллагаар зээлжих зэрэглэл тогтоолгосон тул барьцаагүйгээр дээрх бондуудыг гаргаж байгаа бөгөөд нийгэмд эерэг нөлөө үзүүлэхүйц төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх юм.
Мөн хуралдаанаар нэг компанийн гаргаж буй өрийн хэрэгслийн бүртгэл болон хоёр хувийн сангийн дүрэм, нэг хувийн сангийн бодлогын баримт бичиг, нэг үнэт цаасны компанийн хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд тус тус өөрчлөлт оруулахыг зөвшөөрч, хоёр компанид уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зуучлагч (брокер)-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, нэг хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэхийг зөвшөөрлөө. Түүнчлэн банк бус санхүүгийн зээл олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл болон банк бус санхүүгийн гадаад валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл мөн банк бус санхүүгийн цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хоёр компанид, банк бус санхүүгийн богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх энгийн зөвшөөрлийг нэг компанид, банк бус санхүүгийн факторингийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл болон банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус гурван компанид нэмж олгохоор боллоо.
Мөн барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр нэг компанийг харин зургаан компанийн салбарыг бүртгэхээр, хоёр хадгаламж, зээлийн хоршоонд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор тус тус шийдвэрлэсэн юм.
| НОГООН БОНД ГАРГАХЫГ ЗӨВШӨӨРЛӨӨ |
|
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-24 17:23:27
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРВИТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |