Дэлхий нийтээрээ сүрьеэтэй тэмцэх өдрийг “Тиймээ, бид сүрьеэ өвчнийг устгаж чадна” уриан дор өнгөрүүлсэн. Иймээс сүрьеэгийн халдварт өвчний талаар ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Э.Уянгаас тодрууллаа. Тэрбээр “Улс орны нийгэм эдийн засгийн байдал, ядуурал, ажилгүйдэл, хүн амын эрүүл зөв амьдралын дадал хандлага, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж, сүрьеэгийн талаарх мэдлэг боловсрол хангалтгүй болон сүрьеэгийн тусламж үйлчилгээнд зарцуулах хөрөнгө оруулалт санхүүжилт хангалттай биш зэрэг шалтгаанаас хамаарч Монгол Улс сүрьеэгийн өвчлөл өндөр орны тоонд орсон хэвээр байна.
-Сүүлийн жилүүдэд манай улсад сүрьеэгийн хэчнээн тохиолдол бүртгэгдсэн бэ?
-2023 онд улсын хэмжээнд 2357 сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 1429 нь эрэгтэй, 928 нь эмэгтэй, 160 нь хүүхэд байна. Харин он гарснаас хойш сүрьеэгийн 654 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 380 нь эрэгтэй, 274 нь эмэгтэй байна. 2023 оны мөн үетэй харьцуулахад 17 тохиолдлоор буюу 2.5 хувиар буурсан. Сүрьеэгээр өвчлөгсдийн 63 хувь нь 15-44 насныхан буюу хөдөлмөрийн насны хүмүүс байгаа. Тухайлбал

https://infogram.com/ygv-1h9j6q7v31jp54g
-Энэхүү графикийг 2024 оны эхний саруудын байдлаар нийт бүртгэгдсэн тохиолдлуудаас харвал 25-34 насныхан өвчилсөн байгаа юм. Сүрьеэгийн тохиолдлын 60 хувь орчим нь Улаанбаатар хотод буюу хүн ам ихтэй бүсэд бүртгэгдсэн байна. Хаврын улиралд өвчлөл их бүртгэгддэг. Учир нь улирал солигдсоноос болж хүмүүсийн дархлаа сулардаг.
-Сүүлийн таван жилийн байдлаар буюу 2019-2023 онд нийт сүрьеэ өвчлөл

https://infogram.com/ky-1hmr6g8dpqyro2n
-Сүрьеэгийн эмчилгээний амжилтын үзүүлэлт Монгол улсад 84 хувь байгаа нь өвчлөлт өндөр улс орнууд буюу дэлхийн дунджаас өндөр байгаа юм. 2018-2023 онд нийт 6956 халдвартай сүрьеэтэй өвчтөнийг амжилттай эмчилж, 100 000 гаруй хүнийг сүрьеэгийн халдвар авахаас сэргийлж, 10 000 орчим хүнийг сүрьеэ өвчнөөр өвчлөхөөс хамгаалсан. Сүрьеэ өвчний улмаас жилд дунджаар 200 хүн нас барж байгаа. Дэлхий дахинд 2019-2021 онд сүрьеэгийн нас баралт нэмэгдсэн. Тиймдээ ч 2021 онд 10.6 сая хүн сүрьеэгээр өвчилсөн. Үүний зургаан сая нь эрэгтэйчүүд, 3.4 сая нь эмэгтэйчүүд, 1.2 сая нь хүүхэд байсан
-Сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хэчнээн хүн хамрагдаж байна вэ?
-Сүрьеэтэй өвчтөний хавьтлын 88 хувь нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, гурван хувь нь сүрьеэгээр өвчилж байна. Тэгвэл 2023 онд урьдчилан сэргийлэх эмчилгээнд 600 гаруй хүн хамрагдсан бөгөөд энэ нь өмнөх онуудаас 3-4 дахин өссөн үзүүлэлттэй байгаа.
-Манай улсад сүрьеэгийн тусламж үйлчилгээ хэр байгаа вэ. Сүрьеэг ямар тоног төхөөрөмжөөр оношилдог вэ?
-Сүрьеэгийн тусламж үйлчилгээ, оношилгооны чадамж дэлхийн түвшинд байгаа. Үүнд, орчин үеийн оношилгооны тоног төхөөрөмж, мэргэжлийн чадварлаг хүний нөөц бүхий Олон улсын жишигт нийцсэн Сүрьеэгийн Үндэсний Лавлагаа Лаборатори(СҮЛЛ) ажиллаж байгаа. Улсын хэмжээнд 33 сүрьеэгийн илрүүлэлт, оношилгооны төхөөрөмж буюу дижитал рентген аппарат ажиллаж байна. Мөн сүрьеэгийн нян болон түүний эмд тэсвэржилтийг илрүүлэх орчин үеийн арга, молекул биологийн шинжилгээ болох Genexpert аппарат 42 ширхэг байгаа юм.
Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд 520 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байгаагаас 140 гаруй нь сүрьеэгийн эмч байна. Сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийг олон улсын сургалт семинарт тогтмол хамруулж байгаа ба Глобал сангийн төслийн дэмжлэгтэйгээр 66 эмчийг сүрьеэгийн нарийн мэргэжлийн эмч бэлдэх богино хугацааны хөтөлбөрт хамрагдуулж, хүний нөөцийн хангалтыг сайжруулсан.
Сүрьеэгийн эмчилгээнд тарилгагүй шинэ горимыг нэвтрүүлж, шинэ эмүүдийг эмд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээнд ашиглаж байна. Олон эмд тэсвэртэй сүрьеэ (ОЭТС)-ийн эмчилгээнд богино хугацааны буюу 9-12 сарын эмчилгээний горимыг/өмнө нь 24 сар эмчлэгддэг байсан/ нэвтрүүлж эхэлсэн эхний улс орнуудын нэг болсон. Энэ нь өвчтөнд ээлтэй, хувь хүний болоод улс орны эдийн засагт үр дүн өгөхүйц үйл ажиллагаа болж байгаа билээ. Сүрьеэ нь “КОВИД-19” цар тахлын дараах нас баралтад хүргэж буй хоёр дахь гол халдварт өвчин болж байгаа. Иймээс дэлхий дахинд сүрьеэ өвчний улмаас өдөр бүр 4000 гаруй хүн амиа алдаж, урьдчилан сэргийлэх боломжтой энэхүү өвчнөөр 30 000 орчим хүн өвчилж байна. Тиймээс сүрьеэгийн өвчлөл, тархалт өндөр байгаа нь нийт хүн амд, улс орны эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж болохуйц хор уршигтай тул сүрьеэтэй тэмцэх үйл ажиллагааны гадна үлдэх нэг ч салбар, байгууллага, нэг ч хүн байх ёсгүй болоод байгаа юм” гэв.
Б.ХОНГОРЗУЛ
| Э.Уянга: Гурван сарын хугацаанд сүрьеэгийн 654 шинэ тохиолдол бүртгэгдсэн |
|
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |