Олон улсын хүүхдийн "Найрамдал"цогцолборт төрийн болон хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын санхүүжилтээр “Хүүхдийн хөгжлийг дэмжих 6 танхим”-ыг байгуулжээ. Тодруулбал,
1.Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын санхүүжилтээр хөгжлийн хөтөлбөрийн шинэчлэл хийх хүрээнд орчин үеийн технологийн шийдэл дэвшил бүхий VR төхөөрөмжөөр дамжуулан Монгол түүх, өв соёлын боловсрол олгох, эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газраар аялуулах видео контентуудыг нэвтрүүлж, амрагч хүүхдүүд зориулалтын тоног төхөөрөмж, нүдний шилээр дамжуулан үзэх боломжийг бүрдүүлсэн.
2.Дэзэрэт олон улсын байгууллагын санхүүжилтээр сургалт, уулзалтын өрөө, тайвшруулах өрөөг тохижуулан, үүгээр дамжуулан сэтгэл зүйн оношилгоо, зөвлөгөө, сургалт, судалгаа, тоглоом зэрэг цогц үйлчилгээг амрагч хүүхдүүдэд үзүүлэх юм.
3.Монголын улаан загалмайн нийгэмлэгийн санхүүжилтээр эмчийн үзлэгийн өрөө, анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх УВЧ аппарат болон бусад орчин үеийн тоног төхөөрөмж бүхий өрөөг бий болгож, амрагч хүүхдүүдэд ая тухтай орчинд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлснээс гадна тус байгууллагын дэмжлэгээр багшийн хөгжлийн танхимыг шинээр байгуулж, бүлгийн удирдагч багш нарт өөрийгөө хөгжүүлэх, шинэ мэдлэг мэдээлэл авах, ажиллах ая тухтай орчин бүрдүүллээ.
4.“Самъяа” хийдийн санхүүжилтээр Монгол бичгийн анхан шатны мэдлэг, ур чадварыг олгох, түүнчлэн монгол ёс уламжлал, өв соёлоо хүүхэд залуучуудад түгээн дэлгэрүүлэх “Монгол бийрэн бичгийн танхим”-ыг байгууллаа.
Мөн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас 2024 онд Байгалийн танхим, Амьдрах ухааны танхим, хөгжмийн тоног төхөөрөмжийг шинэчлэхэд санхүүжилтийн дэмжлэг үзүүлээд байна.
Монгол Улсын Ерөнхий сайд бөгөөд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ 2021 оны зургаадугаар сарын 1-ний өдөр цогцолборын үйл ажиллагаатай танилцан, Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас барилга байгууламж, тоног төхөөрөмжийг үе шаттайгаар бүрэн шинэчлэн сайжруулах шийдвэр гарч, Төв байрны засвар, шинэчлэл /4,5 тэрбум төгрөг/, Дулааны цехийн иж бүрэн шинэчлэл, сайжруулалт /3,8 тэрбум төгрөг/-ийн ажил хийгдээд байна.
Цаашид дээрх шийдвэрийн 2 дахь шатны шинэчлэл, сайжруулалтын ажилд Хөгжил мэдээллийн ордон, Хараацай театрын дээвэр болон фасад иж бүрэн засварын ажил, Сансар хотхон, Сэтгэмж хотхон, Зуны гуанз, Уран бүтээлчдийн ордны дээвэр засвар, Амралтын төв байрны 200 хүүхдийн иж бүрэн тавилгыг Засгийн газрын нөөц сангаас, 2024 онд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын багцаас нийт 2,1 тэрбум төгрөгийг Хүүхэд тээврийн автобусны парк шинэчлэл хийхээр тус тус шийдвэрлээд байна
| "Найрамдал" цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих танхимуудыг шинээр байгууллаа |
|
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |