-АНУ-ын их сургууль тэнцсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу. Тэнцсэн гэх мэдээ ирэхэд ямар мэдрэмж төрсөн бэ?
-Тэтгэлэгт тэнцсэн мэдээ сонссоныхоо дараа огт итгэж өгөхгүй байсан. Тэнцсэн гэсэн мэдээг дахин дахин уншаад буцаагаад мэйл бичсэн. Тэгсэн “Monmouth College” сургуулийн төлөөлөгч сургуульд тэнцээд зогсохгүй “Dean's scholarship” тэтгэлэгт тэнцсэн, баяр хүргэе гэсэн. Хичээл зүтгэлийн минь үр дүн учраас нүдэнд нулимс цийлгэнээд байсан.
-Тус сургуульд тэнцэхийг тулд хэр удаан бэлтгэл хийсэн бэ. Хичээлдээ хэрхэн бэлдсэн бэ?
-11 дүгээр ангиасаа ямар сургуульд орж болох талаараа судалж эхэлсэн. Төгсөх ангидаа сонирхсон сургуулиуд руугаа өргөдөл, эссэгээ явуулсан. Сургуульд тэнцэх шалгалтуудыг давах гэж өдөр, шөнөгүй л бэлдсэн дээ. Хэлний оноо чухал гэдгийг ойлгож байсан учраас зуны амралтаараа IELTS-д бэлдэж, шалгалтаа өгсөн. Өөрөөсөө шалтгаалах бүх зүйлээ бэлдсэнийхээ дараа сургуулиас шаардлагатай бичиг баримтуудаа бэлдэж явуулсан.

-Тус сургуулийг сонгосон шалтгаан бий юү. Ямар мэргэжлээр сурах гэж байгаа вэ?
- “Monmouth College” бол оюутан багатай их сургууль, 10 хүүхэдтэй ангид нэг багш байхаар төлөвлөсөн байдаг. Хичээлдээ анхаарч чадна гэсэн үг л дээ. Би цахилгааны инженер, компьютерын шинжлэх ухаан гэх мэргэжлээр суралцах гэж байгаа.
-Яагаад тус мэргэжлийг сонгож суралцах болов?
-Бидний өнөөгийн амьдралд технологи бол салшгүй чухал зүйл. Мөн логик сэтгэлгээ болон бүтээлч сэтгэлгээгээр асуудлыг шийдвэрлэдэг нь миний сонирхлыг хамгийн их татдаг. Анх зүгээр сонирхол төдий байсан шинжлэх ухаан одоо миний ирээдүйд эзэмших мэргэжил болсон байна. Асуудлын үндэсний ойлгож мэдэх дуртай учраас улсын болон олон улсын робот зохион бүтээх тэмцээнд оролцож байсан.
-Сургуулиасаа 100 хувийн тэтгэлэг авсан сэтгэгдлээсээ хуваалцвал. Тэнцээд зогсохгүй тэтгэлэгтэй сурахаар боллоо шүү дээ?
-Хэрвээ би энэ жил ямар ч их сургуульд тэнцэж чадахгүй бол нэг жил завсарлана гэж бодож байсан. Гэтэл хүсэж байсан сургуульдаа тэнцээд зогсохгүй 100 хувийн тэтгэлэг авах болсондоо хөл газар хүрэхгүй баярлаж явна. Өөрийгөө тэнцэж чадахгүй байх гэж голсон өдөр олон бий. Dean's scholarship тэтгэлгийг гаргасан амжилт, олон улсын шалгалтын оноо, эссэ гэсэн гурван шалгуураар шалгаруулдаг юм билээ. Бүх шаардлагыг хангаж чадсан учраас тэтгэлгийн эзэн боллоо.
(1).jpg)
-Гэр бүл багш нар нь их бахархсан байх тэдэнд баяр мэдээгээ хуваалцах ямар байсан бэ. Хэрхэн хүлээж авав?
-Тэтгэлэг авсан гэдгээ мэдэхгүй санаандгүй мэйлээ шалгаж байгаад санаандгүй “Monmouth College” их сургуульд тэнцлээ баяр хүргэе” гэх мэйлээ авсан. Хэсэг өөртөө эргэлзэж байгаад гэр бүлийнхэндээ хэлж, баярлуулсан. Дараа нь найзууд болон багштайгаа баярт мэдээгээ хуваалцсан. Надаас илүү баярласан хүн олон бий.
-Юу сурч ирээд эх орондоо хэрэгжүүлэхийг хүсэж байгаа вэ?
-Их сургуулиа төгсчхөөд үргэлжлүүлэн өөр мэргэжлээр сурна. Компьютерын шинжлэх ухаан дээр нэмээд хиймэл оюун ухааны чиглэлээр сурч, боловсрол эзэмшчихээд эх орондоо ирж ажиллана гэж боддог.
-Суралцах хугацаандаа юуг хамгийн их сурах хүсэлтэй байгаа вэ?
-Өөрийнхөө сонгосон мэргэжлээ сайн эзэмшихээс гадна үнэ цэнтэй туршлага хуримтлуулна гэж бодож байгаа. Дадлага ажлаа сайн хийхийг хүсэж байна.
-Тэтгэлэгт хамрагдахад бэлдэх зүйл давах шат олон байдаг шүү дээ. Өөрийнхөө туршлагаас хуваалцвал?
-Анх бүх зүйл амаргүй санагдаж байсан. Суугаад өргөдлөө бэлдэхээр олон зүйл дутуу юм шиг санагдаад, бүтэхгүй юм байна гэж бодогдоно. Тэгээд youtube хуудаснаас тэтгэлэгт хэрэгтэй олон зүйл мэдэж, хэрэгжүүлсэн. Өмнө нь тэтгэлэгт тэнцсэн хүмүүсийн туршлагыг судалсан. Миний хувьд олон улсын шалгалтын оноотой байх, мөн ямар сургуульд ямар мэргэжлээр сурмаар байгаагаа сайн ойлгож, судлах хэрэгтэй юм билээ.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
| Э.ДОЛГИОН: АНУ-ЫН “MONMOUTH” ИХ СУРГУУЛЬД ТЭНЦЭЭД ЗОГСОХГҮЙ, 100 ХУВИЙН ТЭТГЭЛЭГ АВЧ ЧАДЛАА |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |