НИТХ-ын ээлжит бус XVI хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр “500 тэрбум төгрөгийн бонд гаргаж чадаагүй учраас төсвөө тодотгож байна. ХҮН намаас бонд гаргахыг дэмжиж байсан. Нийслэлийн дэд бүтэц, амьдралын орчныг сайжруулахад хэрэгтэй гэдэг агуулгаар нь дэмжсэн. Гэхдээ хүү өндөртэй гарах гэж байна гэдэг зүйлийг хэлсэн. Хүү өндөртэй бонд гаргахаар банканд л ашигтай тусна. Хүүг бууруулах тал дээр ямар бодлого барьж байгаа вэ. Танд Сэлбэ дэд төвтэй холбоотой бичгийг хүргүүлсэн. Сэлбэ, Баянхошуу дэд төвүүд дулааныг орлож байгаа чухал төвүүд. Бодит амьдрал дээр гурав дахин өндөр дулааны төлбөр авч байна. Улаанбаатар хотын хаана амьдарч байгаагаас үл шалтгаалж, дулааны болоод бусад үйлчилгээг ижил үнээр авах эрх иргэдэд бий. Сэлбэ төв 1000 гаруй хэрэглэгчийг дулаанаар хангах боломжтой. Гэхдээ ашиглалтад ороод хоёр жил болоход 37 хэрэглэгчтэй, 1000 хүнд хүргэхэд хэдэн жил болох вэ, 20 гаруй жил хүлээх үү. Нийслэлээс татаас өгөхгүй бол дулаанд холбогдсон ААН-үүд буцаад уурын зуухандаа орж байна. Юун агаарын бохирдлыг бууруулах. Татаас өгөөд ижил үнээр дулаан хэрэглэх боломж ААН-үүд байгаа юу. Энэ маш чухал асуудал.
Нийслэлийн хүн амын 3400 хүн Урт цагааныг нураах эсэх асуудал дээр саналаа өгсөн. Гэтэл нураа гэдэг шийдвэр гаргаж байна. Мэргэжилтнүүдээс асуугаач. НИТХ-аас 2015 онд нийслэлийн хоёрдугаар зэргийн хамгаалалтад оруулсан байдаг. Социализмын үеийн бүтээн байгуулалтыг харуулсан байшингаа нураагаад байвал юу болох юм бэ. Консулын байшин, Монгол Улсын анхны Ерөнхий сайд асан П.Гэндэний байшинг нураагаад хаячихсан. Ой санамж бүх түүхээ арчаад байвал арга ядахад кино зураг авалт хийх ч газаргүй боллоо. Соёлын дурсгалаа хамгаалахдаа ингэж хандмааргүй байна. Гэтэл өвлийн хүйтэнд ийм шийдвэр гаргадаг нь яаж байгаа юм. Тэнд ажиллаж, амьдарч байгаа 400 гаруй хүн бий. Тэдэнтэй учраа ололцож болдоггүй юм уу. Одоо ч гэсэн гадаа зогсож байна. Түгжрэлтэй тэмцэх, гэр хорооллыг барилгажуулах төслийг УИХ-д өргөн барсны дараа нь олж харлаа. Иргэдийн эрх ашгийг хөндөж байгаа асуудлыг яаралтай горимоор оруулах шаардлага байсан уу. Газрын асуудал. Барилгын салбарынхан дуугарахгүй байна уу. Эрх ашиг нь хөндөж байгаа нийгмийн бүлгүүдтэй яаж хэлцэл хийж байна. Автобусны асуудал дээр тэгш хариуцлага хүлээлгээч ээ. Дээд албан тушаалтан нь хариуцлага хүлээх ёстой. Мөн СӨХ-ийн төлбөрийг нэмэгдүүлэх шаардлагатай” гэв.
| П.НАРАНБАЯР: СӨХ-ийн төлбөрийг нэмэгдүүлэх шаардлагатай |
|
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |