Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайханаас дүүргийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нөхцөл байдлын талаар тодрууллаа.
-Баянзүрх дүүрэгт коронавирусийн халдвар тархаж, эрсдэлтэй бүс гэж тодорхойлоод байна. Дүүргийн хэмжээнд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Арванхоёрдугаар сарын 16-наас дүүргийн Нэгдсэн эмнэлэгт халдвар тархаж, өнөөдрийн байдлаар 148 тохиолдол бүртгэгдсэн. Баянзүрх дүүргийг бүхэлд нь голомт гэж үзэж болохгүй. Харин цар тахлын дэгдэлт тархсан гэж болно. Түүнээс биш хяналтгүй, эмх замбараагүй байдал үүсээгүй. Халдвар нэмэгдсэнтэй холбоотойгоор УОК, НОК,-ын шийдвэрийн дагуу Баянзүрх дүүргийн иргэд "Нэг өрх, нэг иргэн" шинжилгээнд хамрагдаж байгаа. Энэ сарын 21-нээс эхлэн Баянзүрх дүүргийн 19 цэг дээр шинжилгээ авч эхэлсэн. Одоогийн байдлаар 30 мянга гаруй иргэн шинжилгээнд хамрагдсан байна. Шинжилгээнд хамрагдсан иргэдээс халдвар илрээгүй.
-Хөл хорионы үед амьжиргааны түвшин доогуур орлоготой иргэдэд ямар тусламж, үйлчилгээ үзүүлж байна вэ. Шинжилгээнээс өөр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Эрүүл мэндийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх зарчмыг баримталж байна. Иргэд халдвар хамгааллын дэглэмээ сахих ёстой. Дүүргийн ЗДТГ-ын нөөцөөс "Далайд тусал нэмэр" аяны хүрээнд мянган багц, Монголын улаан загалмайн нийгэмлэг, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотойгоор дүүргийн зорилтод бүлгийн 6200 орчим иргэнд нэг удаагийн хүнсний тусламж үзүүлсэн. Маргаашнаас эхлэн Баянзүрх дүүргийн 43 төлөөлөгч дүүргийн 28 хорооны нийгмийн халамжийн ажилтнуудтай хамтран 4300 багц гаргахаар бэлтгэн ажиллаж байна. Ингээд үзэхэд нийлбэр дүнгээр 10 мянган иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна. Өрхийн амьжиргааны түвшин тогтоох оноогоор 240-өөс доош оноо авсан 1494 өрх байна. Нэг өрхөд 900 кг шахмал түлш хүргэж өгөх ажлыг зохион байгуулж байна. Дүүргийн ЗДТГ-ын ажилчид 14 багт хуваагдаж ажил үүргээ гүйцэтгэж байгаа. Сүүлийн үед цахим орчинд худал, ташаа мэдээлэл түгээж байна. Тухайлбал, "Амгалан" хотхонд оршин суугчдыг гагнаж, түгжсэн гэх асуудал үүссэн. Байрныхаа хаалгыг засаж байхад нь зураг авч бичлэг хийсэн байна лээ. Мөн бид дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ажилчидтай цахим хурал хийж байгаа.
-Цагаан давааны хогийн цэгт халдвар илэрсэн гэх мэдээлэл бий. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?
-Дүүргийн хог хаягдлыг Налайх болон Сонгинохайрхан дүүргийн хог хаягдлын цэгт хаяж байгаа. Цагаан давааны хогийн цэгийн ажилтан нь дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж байсан хүний ойрын хавьтал байсан. Тухайн ажилтны хадам нь Нэгдсэн эмнэлэгт хэвтэж байжээ. Жолоочийг тусгаарлаж, Цагаан давааны хогийн цэгийн үйл ажиллагааг хэвийн явуулахаар ажиллаж байна.
| Г.Жаргалсайхан: Цагааан давааны хогийн цэгийн ажилтан Нэгдсэн эмнэлэгт хэвтсэн хүний ойрын хавьтал байсан |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |