Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд болон ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскаланте нар үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаа урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалтыг эрчимжүүлэх чиглэлээр Ховд аймагт ажиллаж байна. Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлгийн нарийн мэргэжлийн 39 эмч, лаборантаас бүрдсэн орон нутагт эрт илрүүлгийг эрчимжүүлэх явуулын багууд тус аймгийн иргэдийн дунд эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ, оношлогоог зохион байгуулж байгаа юм. Өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс эхэлсэн эрт илрүүлэгт нийт хүн амын 40 шахам хувь хамрагдаад байгаа бөгөөд Засгийн газраас энэ онд хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилт тавьсан.
Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайд А/256 тоот тушаал гарган ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, үндэсний төвүүдээс эмч нарын баг гарган орон нутгийн иргэд, малчин өрхүүдийг үзлэгт бүрэн хамруулахын тулд орон нутгийн засаг захиргаатай хамтран ажиллаж байгаа юм. Дэд сайд С.Энхболдоор ахлуулсан эрт илрүүлгийг эрчимжүүлэх баг Ховд аймгийн Булган, Мөст, Зэрэг, Мянгад сумдад байршин ойролцоох сумдын иргэд малчдыг хуваарийн дагуу хамруулснаар нийт 14 сумын 3155 хүнд үзлэг, шинжилгээ, оношлогоо хийжээ.
Эрт илрүүлгийн багт төвөөс очсон эмч нараас гадна сумдын Засаг даргаар ахлуулсан Эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд, сумдын Тамгын газрын ажилтнууд хамтран ажиллаж иргэдийг хуваарийн дагуу эрт илрүүлэгт идэвхтэй оролцуулахад дэмжлэг үзүүлсэн байна.
| Ховд аймагт ажилласан эрт илрүүлгийн баг 3155 иргэнийг үзлэгт хамруулжээ |
|
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |