Монгол хүнийг төлөвшүүлэн, тулхтайгаар сайхан амьдрах чадамжтай болгох боловсролын уламжлалаас сайныг нь хадгалан, орчин цагийн шаардлага, сорилтод нийцүүлэн хөгжлийн төлөө хамтдаа зориулах зорилготой “Монголын боловсролын уламжлан шинэчлэгдэх төв”-ийг өчигдөр нээлээ.
Тус төвийн нээлтэд оролцсон БШУЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн “Монгол хүний үнэлэмж, үнэ цэнийг өсгөх гэж оюун ухаанаа уралдуулж буйд баярлалаа. Соён гэгээрэл, урлагийн боловсролыг хөхүүлэн дэмжиж, зөв хүн бий болгохыг хамтатгасан төвийг нээж байгаад баяр хүргэе. Урлагийн боловсролтой болсноор суурь боловсролдоо илүү шамдаж, богино хугацаанд мэдлэг, чадвараа ахиулах хөшүүрэг болдог онцлогтой. Зөв замаар, нэгдсэн бодлоготой яваа учраас энэ төвийн үйл ажиллагаа Монголын боловсролын системд гүүр болж, дэлхийн өнцөг булан бүрд хүрнэ гэдэгт итгэж байна” гэжээ.

Цаашид энэ төв нь цахимаар сурч буй оюутнуудад холбоо харилцаагаа бэхжүүлэх гүүр болохын зэрэгцээ СЭЗИС-ийн харьяа ахлах сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг мэргэжлийн урлагийн байгууллага, музейн тоглолт, үзвэр, соёлын хөтөлбөрт хамруулж, Монголын соёл уламжлал, урлагийн үнэт зүйлийг таниулан сурталчлах үйл ажиллагааг СЭЗИС-ийн нээлттэй интерпренер боловсролын төвийн “Монголын иргэншсэн хүмүүн” хөтөлбөрийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх юм.
Түүнчлэн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетинг, менежментийн чиглэлээр богино, дунд хугацааны алсын зайны сургалт зохион байгуулж соёл, урлагийн салбарын ажилтнуудыг чадавхжуулж, Монголын соёлын бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлд төлбөргүй болон хөнгөлөлттэй үнээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилготой аж.
| Хүүхдүүдийг урлаг, өв уламжлалаар хүмүүжүүлэх төв байгууллаа |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |