12-13 насны хоёр сурагч сургуулийнхаа ойролцоох явган хүний гарцан дээр машинд дайруулсан хэрэг өчигдөр гарсан. Тодруулбал, “Приус-30” загварын автомашинтай 27 настай жолооч 122 дугаар сургуулийн сурагчдыг дайрч, нэг нь газар дээрээ нас барсан бол нөгөөгийнх нь биеийн байдал хүнд ГССҮТ-д хүргэгдээд байгаа юм.
Урьдчилсан байдлаар осол гаргасан жолооч хурд хэтрүүлсэн, осол гаргах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан гэх. Хамгийн ноцтой нь, охид гарцаар гарч яваад дайруулж, нэг нь амиа алдсан юм. Эмнэлэгт хүргэгдсэн охины шагайны яс хугарч, эмчилгээ хийлгэж байна. Одоогийн байдлаар осол гаргасан жолоочийн цуснаас шинжилгээ авч, хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.
Бид осол гаргасан “Приус-30” загварын автомашины жолоочийн эхнэртэй нь холбогдож, тухайн үед юу болсон талаар тодрууллаа. Тэрбээр “Маш харамсалтай осол болсонд бид харамсаж байна. Охидын гарсан зам хэсэгт гэрлэн дохио байгаагүй юм билээ. Талийгаач охины ар гэрийнхэнтэй хэрхэн, яаж уулзахаа мэдэхгүй байна. Осол гарсны дараа охины ар гэрийнхнийг холоос хараад очиж чадаагүй. Бид маш их харамсаж байна. Нөхөр минь сэтгэл санааны гүн хямралд орсон байдалтай байна. Тэр өчигдөр барилгын материалын дэлгүүр орчихоод гэр рүү яарч явах үедээ осол гаргасан. Хурд хэтрүүлсэн нь үнэн. Харин архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй” гэлээ.
Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
| ХОЁР ХҮҮХЭД ДАЙРСАН ЖОЛООЧИЙН ЭХНЭР: Нөхрийн минь сэтгэл санаа хүнд байгаа. Охидын ар гэрийнхэнтэй уулзаж чадахгүй байна |
|
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |