АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны есдүгээр сарын 21-ний өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммедтай уулзлаа. Өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж ирсэнд талууд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв.
Монгол Улсын НҮБ-ын хүрээний үйл ажиллагаа, тэр дундаа олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, энхийг сахиулах, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах чиглэлээр гаргаж буй хүчин чармайлт, идэвхтэй оролцоо, хувь нэмрийг Амина Мохаммед дэмжиж байдгаа илэрхийлэв.Мөн боловсрол, хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдал, хоршооллын асуудлаарх тогтоолуудын ач холбогдлыг өндөр үнэлдгээ хэлэв. Монгол Улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар 20 орчим асуудлаар 90 гаруй тогтоол, түүний дотор “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай”, “Нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүргийн тухай”, “Бичиг үсгийн боловсролын тухай” тогтоолын төслийг хэлэлцүүлж батлуулсан юм.
Монгол Улс жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр бүс нутагтаа дээгүүр байр эзэлдэг улсын нэг гэдгийг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх онцоллоо. Тухайлбал сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын асуудлаарх олон улс, бүс нутгийн түвшний хурал, арга хэмжээ зохион байгуулсны зэрэгцээ ирэх онд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байгааг хэлэв. Энэ санаачилгыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед талархан хүлээн авч, НҮБ хамтран зохион байгуулагчаар оролцоход бэлэн байгаагаа илэрхийллээ.
| Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчтой уулзлаа |
|
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |