БНХАУ-ын Яньтай хот нь Шаньдүн мужийн зүүн хэсэгт далайн эрэг дагуу байрлах чөлөөт худалдааны хот юм. Одоогоор таван дүүрэгтэй, долоо орчим сая хүн амтай. Яньтай хот нь Далайн өргөст хэмх, сам хорхой, хярс, хясаа зэрэг далайн эрдэнэсээр баялаг бөгөөд далайн 46 ферм үйл ажиллагаагаа явуулж байна. Яньтай боомт нь 1861 онд нээгдсэн олон улсын худалдааны боомт. Яньтай хот нь Хятадын эдийн засгийн 41 салбараас 37 салбарыг хамарсан аж үйлдвэрийг хөгжүүлж буйгаар онцлогтой.
Хөдөө аж ахуй бол Яньтай хотын нэрийн хуудас. Тухайлбал Жилд 71 мянган тонн дарс үйлдвэрлэдэг дарсны өлгий нутаг юм. Жанюй дарс нь 1892 онд үүсгэн байгуулагдаж, 1915 онд Панамын алтан медаль хүртэж байсан бөгөөд Хятадын номер нэг дарсны брэнд юм. Яньтай алимын брэнд нь 15 тэрбум юанийн үнэтэй бөгөөд 13 жил дараалан Хятадын жимсний салбарын номер нэг брэнд болж, Лайян лийр, Яньтай интоор, Лүнкөү вермишель, Лүхуа самрын тос, Лүнда махан хүнсний бүтээгдэхүүн гэх мэт нь алдартай. Одоогийн байдлаар дэлхийн 200 гаруй улс орон, бүс нутагтай худалдааны харилцаа тогтоож, дэлхийн шилдэг 500 гаруй компаниас 100 гаруй нь Яньтайд хөрөнгө оруулалт хийж, бизнесээ эхлүүлээд байна. Экологи, соёлын өвөрмөц онцлогтой бөгөөд НҮБ-ын амьдрах орчны шагнал, Хятадын амьдрах орчны шагналыг хүртсэн хятадын цөөн хотуудын нэг юм. Тус хотын хамгийн өндөр цэг нь Яньтай уул бөгөөд далайн түвшнээс 42.5 метр өндөр.
Яньтай хоттой танилцах Монгол сэтгүүлчдийн аялал тус уулаас эхэлсэн юм. Яньтай уул нь Далайн эргийн байгалийн үзэмж, боомтын соёл, соёлын дурсгалт газрууд, Европ, Азийн хосолсон соёл, зан заншлыг нэгтгэсэн үндэсний хамгийн том аялал жуулчлалын газрын нэг юм. Яньтай уул нь 600 гаруй жилийн түүхтэй бөгөөд тус хотын түүхийн чухал өлгий, бэлэг тэмдэг юм гэнэ.
Бидний очсон дараагийн газар Яньтай хотын Чаоян гудамж. Чаоян гудамжинд барууны хэв маягийн барилгууд, зуун жилийн өмнөх өнгө төрхөө хадгалсан байгаа нь жуулчдыг ихээр татаж байна. Урлаг соёлыг харуулсан номын дэлгүүр, сонин содон айлууд, өвөрмөц онцлогтой зоогийн газар, кофе шоп зэрэг нь жуулчдыг татаж, хотын хөгжлийн гэрч болж байна.
Бидний зочилсон дараагийн цэг нь Жанюй дарсны соёлын музей. Жанюй дарсны соёлын музей нь Яньтай хотын Жыфү дүүргийн Дама замд байрладаг. Үзвэрийн олон танхим, дарсны соёлыг таниулах талбай, Дарсны том зоорь зэргээс бүрддэг. Тухайлбал 2,666 хавтгай дөрвөлжин метр талбайг хамарсан дарсны зоорь, дарсны соёл таниулах 30,000 хавтгай дөрвөлжин метр талбайтай.
Далайн эргээр аялж зугаалах таатай орчныг бүрдүүлсэн Яньтай хотын Гэнхай чөлөөт цаг амралтын цогцолбор юм. Аялал жуулчлал, нийтийн хоол, шинжлэх ухааныг сурталчлах, спорт, амралт, далайн орчин зэргийг бүрдүүлж өгчээ. Жилд 150 мянга гаруй жуулчин хүлээн авдаг. Хүн амьдрахад хамгийн таатай гэсэн үнэлгээ авсан Яньтай хоттой танилцах Монгол Улсын сэтгүүлчдийн аялал үргэлжилж байна.
| Яньтай хотын хөгжилтэй Монголын сэтгүүлчид танилцлаа |
|
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |