НЗДТГ-аас “Автомашингүй өдөр-2023” арга хэмжээг “Эрсдэлгүй-Эрүүл орчныг хамтдаа” уриан дор ирэх бямба гарагт буюу есдүгээр сарын 23-нд 07:00-18:00 цагийн хооронд зохион байгуулах гэж буй. Энэ хүрээнд Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газраас “Халамжаас хөдөлмөрт” нэгдсэн өдөрлөг - үзэсгэлэн худалдаа зохион байгуулах гэж байна.
Тодруулбал, өрхийн үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгч иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдний үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг борлуулахад дэмжлэг үзүүлэх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, иргэд, олон нийтэд салбарын хууль тогтоомжийг сурталчлан таниулах, хөдөлмөр, халамжийн үйлчилгээг нэг дороос хүргэх юм. Иймд иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Өдөрлөгт:
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
-Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар
-Төвийн 6 дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс
-10 гаруй ажил олгогч байгууллага
-60 гаруй бичил бизнес эрхлэгч иргэн оролцож, дараах үйл ажиллагааг нэг дор зохион байгуулна.
-Өрхийн үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгч иргэдийн бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа
-Ажлын байранд бүртгэх, байнгын болон цагийн, түр ажлын байранд зуучлах үйлчилгээ
-Анхан шатны ажлын ярилцлага, хүний нөөц бүрдүүлэлт
-Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллээр хангах үйлчилгээ
-Нийгмийн халамжийн үйлчилгээний талаарх мэдээлэл, зөвлөгөө
-Хөдөлмөр, халамжийн салбарын хууль тогтоомжийн талаарх мэдээлэл, сурталчилгаа
| “Халамжаас хөдөлмөрт” нэгдсэн өдөрлөг - үзэсгэлэн худалдаа зохион байгуулна |
|
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |