“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнөөдөр болж байна.
Энэ үеэр О.Давгадоржийн өмгөөлөгч н.Батжаргал урьдчилсан хэлэлцүүлэгт тавих санал хүсэлтээ хэллээ. Тэрбээр “Бидний хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-ийн 6.15, 6.17-д заасан үндэслэлээр хүсэлт бичсэн. Манай үйлчлүүлэгч 2022 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр яллагдагчаар татагдсан тогтоолыг авсан. Энэ тогтоолоос харвал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 18-ийн зургадугаар заалтаар гэм буруутайд шалгаж байна гэж танилцуулсан. Энэхүү шалгалт үргэлжилж яваад 2023 оны гуравдугаар сарын 9-ний өдөр Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолыг танилцуулсан. Манай үйлчлүүлэгч яг ямар хэрэг үйлдээд өнөөдөр яллагдагчаар татагдаад сууж байгаа нь ойлгомжгүй байгаа. Ойлгомжгүй гэж байгаа учир нь өнөөдөр Монгол Улсад бизнес эрхэлж байгаа иргэн хүн таньдаг байсны төлөө, бизнесийн хөрөнгө оруулалт татсаных нь төлөө яллагдагчаар татаж байгаа. Ганхуяг гэдэг хүнээр дамжуулж хоёр хүнтэй бизнесийн үйл ажиллагаа явуулсныхаа төлөө яллагдагчаар татагдаж байгаа. Энэ шалгагдаж байгаа хэрэгт холбогдож, төсөл хэрэгжиж байгаа газрыг анх хэрхэн авсан талаар шалгасан. Хүн таньдаг, хөрөнгө оруулалт татсаныхаа төлөө, бизнес дэмжиж ажилласны төлөө шалгагдаж байна. Хувийн компанид ажилладаг хүнийг яаж хараад нийтийн албанд хамаатуулж шалгаад байгааг ойлгохгүй байна. Яагаад буруутгаад байгаа вэ гэдгийг нь зайлшгүй тодруулж байж энэ хүнийг гэм буруутайд тооцох эсэхийг шүүхийн шатанд шилжүүлэх ёстой. Тийм учраас прокурорт буцаах саналыг дэмжиж байна” гэв.
| О.ДАВГАДОРЖИЙН ӨМГӨӨЛӨГЧ н.БАТЖАРГАЛ: Хүн таньдаг байсныхаа төлөө шүүхэд яллагдагчаар татагдаж байна |
|
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |