“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнөөдөр болж байна.
Энэ үеэр Т.Аюурсайханы өмгөөлөгч Д.Нямдорж урьдчилсан хэлэлцүүлэгт тавих санал хүсэлтээ хэллээ. Тэрбээр “Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр зүйл ангиар яллагдагчаар татаад байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа зөвхөн яллах талыг барьж явагдсан. Хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй. Хуулиар эргэлзээгүй тогтоох ёстой. Үйлчлүүлэгч мөрдөгчийн дуудсан цаг бүрд очиж мэдүүлэг өгсөн. Эрхийн дагуу 5-22 хуудас бүхий бичгийн тайлбарыг холбогдох байгууллагуудад баримтуудын хамт гаргаж өгсөн. Шалгах ёстой байсан үйл баримтуудыг дурдъя. Миний үйлчлүүлэгч 2007- 2015 оны хооронд нийт 30 удаа гадаад улс руу зорчсон. Хил хамгаалах газрын лавлагаагаар тогтоогддог. Хувиараа брэндийн хувцас буюу эрэгтэй костюм оруулж ирж худалдаалдаг байсан. Энэхүү бизнесээсээ 50 орчим мянган ам.долларын хадгаламж өөртөө бий болгосон. Үүнийг үйлчлүүлж байсан хүмүүсийнхээ нэрийг хэлэн боловч тухайн хүмүүсийг гэрчээр дуудаагүй. Ааваас нь өвлөгдөн ирсэн, өөрөө цуглуулж авсан өндөр үнэ бүхий маркийн цуглуулгатай. Үүнийгээ дагасан бизнес эрхэлж багагүй хэмжээний орлого олж байсан. Анхнаасаа мэдүүлэгтээ дурдсан. ХОМ-тээ ч мэдүүлсэн. 2017-2021 оны хооронд марк борлуулах ажилтай холбоотойгоор гадаад зорчиж 44 мянган ам.доллар, 34.5 мянган еврогийн орлого олсон талаар хэлж мэдүүлсэн. Үүнийг шалгах боломжтой. Харамсалтай нь шалгаагүй. 2022 онд 40 сая төгрөгийн маркаа худалдаалсан.Түүнчлэн 2017 онд зарим УИХ-ын гишүүдтэй хамт Чех болон Перу Улсад зорчих үеэрээ худалдан авсан хоёр номин чулууг Монгол Улсын хилээр оруулж ирсэн. Жижиг номин чулуугаар өөртөө хөөргө хийж авсан. Шалгах ёстой олон баримтыг шалгаагүй. Үндэслэл бүхий тайлбарыг шалгаагүй. Шалгахгүйгээр яаж тайлбарыг үндэслэлгүй гэж дүгнэж байгаа юм” гэв.
| Т.АЮУРСАЙХАНЫ ӨМГӨӨЛӨГЧ Д.НЯМДОРЖ: Т.Аюурсайханы тавьсан тайлбарыг шалгаж, хянаагүй |
|
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |