“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнөөдөр болж байна.
Энэ үеэр Т.Аюурсайханы өмгөөлөгч Т.Цэцэгмаа урьдчилсан хэлэлцүүлэгт тавих санал хүсэлтээ хэллээ. Тэрбээр “Прокурорын байгууллагат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 зүйлийн гуравдах хэсэгт заасан гэмт хэргийн тухайд шалгавал зохих асуудлуудыг шалгуулахаар улмаар нотлох баримтгүйгээр хууль бусаар эргүүгийн хэрэг үүсгэж хууль бусаар яллагдагчаар татсан хэмээн үзэж, тогтоолыг хүчингүй болгохоор удаа дараа гомдол хүсэлт гаргасан. Гэвч хяналтын прокурор болон түүний дээд шатны прокурорууд хэргийн материалтай танилцалгүйгээр 1-3 хоногийн дотор шууд гомдол, хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан хариулт өгсөөр ирсэн. Хуульд заагдсан гомдлыг албан тушаалтан шийдвэр ажиллагаанд хяналт тавих албан тушаалтан хүлээн авч, гомдолд дурдсан үндэслэлийг тал бүрээс нь хянаж шийдвэрлэх тухай хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй, өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгчид ялгамжтай байдлаар хандсан гэж гомдол гаргаж байна. Мөрдөгч, прокурорын зүгээс бидний хуульд заагдсан гомдол хүсэлт гаргах эрхийг маань эдлүүлж байгаа мэт дүр эсгэж, хүлээж авч байсан боловч “Дээд шатны байгууллага хэргийг татсан тул хянах боломжгүй. Хяналтын прокурор одоогоор шийдвэрээ гаргаагүй байгаа тул түүний хараат бус байдалд нөлөөлөх боломжгүй” зэрэг хариу өгч байгаад шууд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл бид өөрийн хууль ёсны эрх ашгаа хамгаалуулах талаар прокурорт өгсөн гомдлоо шат шатанд нь шийдвэрлүүлэх, яллагдагчид хуулиар олгогдсон эрхээ эдлээгүй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч прокурорын болон мөрдөн байцаалтын шатанд эрхийг хязгаарласан гэж гомдол гаргаж байна. Дараах хүсэлтийг тавьж байна. Прокурорууд нотлох баримтгүйгээр яллах дүгнэлт үйлдэж, гэм буруугүй асуудлыг шүүхээр шийдвэрлэсэн хэмээн үзэж гомдол гаргаж байна. Мөн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгүүлэхээр прокуорын байгууллагт буцааж өгнө үү гэж хүсэлт гаргаж байна. Эргүүгийн хуулийн заалтыг баримтлан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нотлох баримтаар тооцуулахаар Т.Аюурсайхан болон түүний гэр бүлийнхэнтэй холбоотой эрүүл мэнд болон бусад хувийн байдалтай холбоотой 47 хуудас нотлох баримтыг гаргаж өгч байна” гэв.
| Т.АЮУРСАЙХАНЫ ӨМГӨӨЛӨГЧ Н.ЦЭЦЭГМАА: Нотлох баримтгүйгээр яллах дүгнэлт үйлдсэн гэж гомдол гаргаж байна |
|
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |