ЖАЙКА-гийн Бизнесийн хүний нөөцийн хөгжил, Бизнесийн хамтын ажиллагаа төслийн хүрээнд Хамтран зохицуулах хорооны хоёрдугаар хурал Монгол Японы хүний нөөцийн хөгжлийн төвд өчигдөр боллоо.
Хурлын эхэнд Монгол Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал Ц.Даваадорж хамтын ажиллагаа болон, энэ онд хийсэн ажлын тайланг танилцуулж, ЖАЙКА-гийн Техникийн хамтын ажиллагааны төслийн ахлах зөвлөх Оониши Ёшифүми “Шинэ төслийн агуулга”, хийх ажлын талаар мэдээлэл өгөв.
ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан “Тайланг сонсоход олон ажил хийжээ. Ирэх жил хийх сургалтын төлөвлөгөөгөө манай байгууллагад ирүүлбэл олон нийтэд түгээх, мэдээлэл өгөхөд хамтарч ажиллах боломжтой. ЖДҮГ-ын менежмент, үнэлгээ шинжилгээ сургалтад хамрагдсан хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдсэн нь эрэлт их байгаа хэрэг” гэв.
ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Ёшимүра Токүжи “Монголын бүтээгдэхүүнийг хөгжүүлж, Японд нэвтрэх бүтээгдэхүүн бий болгоход анхаарна. ЖАЙКА аж үйлдвэрлэлийн олон талт байдлыг анхаарч олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүний дотор “value chain project” монголын ХАА-н бүтээгдэхүүний нэмүү өртгийг дээшлүүлэхээр төлөвлөж байна. Мөн монголын үйлдвэрлэлийн хүний нөөцийг хөгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Ийм байдлаар монголын бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг хийж японд нэвтрэх тал дээр анхаарах нь зөв" гэлээ.
Жайкагийн техникийн хамтын ажиллагааны төслийн бизнесийн хамтын ажиллагааг дэмжих мэргэжилтэн Накамүро Ко “Одоогоор саналын түвшинд ЖАЙКА-ийн төлөөлөгчийн газар, Японы орон нутгийн олон улсын ЖАЙКА-ийн төвтэй хамтран чацаргана, ноолуур, шимийн архи зэрэг бүтээгдэхүүнийг экспортлох боломж хайж байгаа. Японы компани чацаргана ашиглаад ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой, Япон дизайнер ноолуураар ямар хийх боломжтойг эрэлхийлж байна” хэмээв. Хуралд БСШУЯ, Сангийн яам, ЖДҮГ, МУИС, Монгол Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн болон ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын төлөөлөл оролцов.
| Чацаргана, ноолуур, шимийн архи экспортлохыг сонирхож байна |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |