Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн 12 цагийн байдлаар Улаанбаатар хотын дөрвөн дүүрэг, Өвөрхангай, Орхон, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах зах, дэлгүүр, эмийн санд хяналт шалгалт хийжээ.
Тухайлбал, Хүчит шонхор захад өглөөний 7:30 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 6700-7300 төгрөг, хонины цул мах 8000 төгрөг, үхрийн ястай мах 9000-10500 төгрөг, үхрийн цул мах 10500-12500 төгрөг, адууны мах 8500 төгрөгийн үнэтэй байна.
Махны жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины ястай махны доод үнэ 6700 төгрөг болж 600 төгрөгөөр, үхрийн цул мах 10500 болж 500 төгрөгөөр тус тус буурсан байна. Харин хонины цул мах 8000 төгрөг болж 200 төгрөгөөр, үхрийн ястай мах доод үнэ 9000 төгрөг болж 500 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.
Махны бөөний үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины мах доод үнэ 6200 төгрөг болж 200 төгрөг, адууны мах доод үнэ 6500 төгрөг болж 200 төгрөг, ямааны мах 4700 төгрөг болж тус тус нэмэгдсэн байна.
Барс-1, Барс-2 зах, Хархорин, Орхон, Гэгээ захуудад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7000-8500 төгрөг, хонины цул мах 8600-8800 төгрөг, үхрийн ястай мах 9500-11000 төгрөг, үхрийн цул мах 11000-12500 төгрөг, адууны мах 8300-8500 төгрөгийн үнэтэй байна.
Алтан тариан дээдийн дээд гурил 2000, дээд гурил 1300-1500, 1-р зэргийн гурил 1200-1300, 2-р зэргийн гурил 900, цагаан будаа 2500-4000, элсэн чихэр 2500, Монгол төмс 800-1000, Монгол лууван 1000-1500, Монгол сонгино 2500-3500, Хятад сонгино 1500-2500 төгрөгийн үнэтэй байна. Орхон захад монгол сонгино 3500 төгрөгөөр зарагдаж байсныг улсын байцаагч үнэ бууруулах шаардлага өгч 3000 төгрөг болгож бууруулж зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна.
Хан-Уул дүүрэгт байрлах Ази фарм, Нахиа эмийн сангууд хяналт шалгалтад хамрагдлаа. Тус эмийн сангуудад нэг удаагийн амны хаалт 500, гар ариутгагч савалгаа хэмжээнээс хамаарч 1700-8120, спирт 1200 төгрөгийн үнэтэй байна.
| “Хүчит шонхор” захад хонины ястай махны үнэ 600, үхрийн цул мах 500 төгрөгөөр буурчээ |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |