Манай улсаас Замын-Үүд дэх ачаа тээврийн жолооч нарыг БНХАУ-ын хил гарган "COVID-19"-ийн шинжилгээ өгүүлж байгаа бол Гашуунсухайт дахь шалган нэвтрүүлэх цэгт нүүрс тээврийн жолооч нарыг газар дээр нь шинжилгээнд хамруулж байна. “Гашуун Сухайт авто зам” ХХК-иас мэдээлснээр тус компанийн шалган нэвтрүүлэх гуравдугаар цэгт Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газраас Гашуун сухайт-Цагаан хад чиглэлийн богинын тээврийн жолооч нараас PСR-ын шинжилгээ авч эхэллээ. Энэ сарын 5-ны байдлаар 6569 тээврийн жолоочийг хамруулж, шинжилгээний сорьцыг явуулын ЗӨСҮТ-ийн лабораторид шинжлэхэд сөрөг хариу гараад байна. Өмнөговь аймгийн Онцгой комиссоос “Тайван зогсоол”-д байрлуулсан тээврийн хэрэгслийг Цагаан хад суурьшлын бүсэд шилжүүлж байна.

Түүнчлэн орон нутаг болон гэртээ харих хүсэлт гаргасан жолоочийг PCR шинжилгээнд үндэслэн 14 хоног тусгаарлалгүйгээр буцаах ажлыг холбогдох дүрэм журмын дагуу зохион байгуулж эхэллээ.Одоо Гашуунсухайтад уртын буюу холын тээвэрт гарах нүүрс тээврийн жолооч нарыг шинжилгээнд хамруулах аж. Одоогийн байдлаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замд 7000 гаруй нүүрс тээврийн жолооч тээвэрлэлт хийж байгаа тоо бий. Жолооч нараас шинжилгээ авч эхэлсэнтэй холбоотойгоор шалган нэвтрүүлэх цэг-3 дээр хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, ачаатай талд тээврийн хэрэгсэл нэвтрэхэд удааширснаар 30-40 км орчим урт дараалал бий болоод байна. Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар, гэрээт Цагдаагийн хэлтэс, "Гашуун Сухайт авто зам" ХХК-иас жолооч нарыг аль болох түргэн шуурхай нэвтрүүлэхийн тулд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ачилтын талбайд ачилтанд орох жолооч нараас шинжилгээ авах хоёр баг ажиллаж, ачаатай талыг шууд нэвтрүүлж хоосон талаас шинжилгээ авахаар зохицуулан ажиллаж байна. Жолооч нараас шинжилгээ авч байгаа шалган нэвтрүүлэх цэгийн байранд "Гашуун Сухайт автозам" ХХК-ийн ХАБЭА-н албанаас халдвар хамгааллын дүрэм, журмыг чанд баримтлан ариутгал цэвэрлэгээг тогтмол хийн ажиллаж байна.
| Гашуунсухайтад жолооч нараас шинжилгээ авч байна |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |