Сэлбэ голын далан сэтэрсний улмаас ойролцоох орон сууцууд усанд автаад байгаа билээ. Тэгвэл өчигдөр буюу долдугаар сарын 5-нд барьсан далан сэтэрч ойролцоох орон сууцуудаа устуулаад байгаа. Үерийн далан сэтэрсэний улмаас Үйлдвэрчин хотхоны 60 дугаар байрны В1 давхар усанд автсан бөгөөд ААН-үүд эд хөрөнгөөрөө хохирч байгаа аж. Ингээд тус орон сууцанд хувиараа бизнес эрхлэгч Ю.Тэгшжаргалтай холбогдож нөхцөл байдлын талаар тодрууллаа.
Тэрбээр “Гамшгийн байдалд хүрчихлээ. Нэг барилгын В1 давхраас нэг давхраас хүртэл усанд автчихсан байдлыг гамшиг гэх байх. Өчигдөр цөөн хэдэн байр усанд автчихсан байсан бол өнөөдөр хүрээгээ тэлж, олон байр болсон. Өчигдөр усанд автсан давхрынхан өөрсдөө усаа соруулж, шавхсан. Өглөө 06:00 цагт бүх усаа шавхаад, хатаасан. Онцгой байдлын албаныхан ч хаалт, далан босгосон учраас дахиж ус орж ирэхгүй гэж хэлсэн. Гэтэл өглөө 07:30 цаг болж байхад “Далан сэтэллээ, танай байр руу ус орохоос өөр арга байхгүй” гэж хэлээд сэтэлсэн. Шууд цонхоор ус орж ирээд живчихдэг юм байна. Урьд орой нь амжихгүй шүү, бид найдвартай хамгаалалт хийж чадаагүй шүү гэж хэлсэн бол В1 давхарт үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд зөөх ёстой зүйлсээ зөөгөөд арга хэмжээ авчихна шүү дээ. Ус шавхаж, өөрсдийнхөө техникийг зөөж чадаагүйгээс болоод өнөөдөр бүх зүйлээ усанд автуулчихлаа. Тавилгадаа дарагдчихсан хүнийг цонхыг нь хаглаж байгаад аварлаа. Хүнээ аварсны дараа онцгой байдлын албаныхан ирсэн. В1 давхар нь усанд автчихсан байхад дээд давхрын айлуудад гамшгийн хэмжээнд хүрээгүй гэсэн мэдээлэл түгээж байна” гэв.
| Ю.ТЭГШЖАРГАЛ: Усаа шавхаж байгаад эд зүйлсээ гаргаж амжсангүй |
|
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |