Худалдаа хөгжлийн банк Монгол, Хятад хоёр орны худалдаа, санхүү, эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Монгол, Хятад хоёр орны санхүүгийн хамтын ажиллагааны форум”-д оролцлоо. Энэ үеэр Худалдаа, хөгжлийн банк болон Bank of China “Стратегийн хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Стратегийн хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд талууд хил дамнасан төлбөр тооцоо, худалдааны санхүүжилт, томоохон төслүүдийн санхүүжилт зэрэг олон талын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр харилцан тохиролцов.
Тус форумыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бизнес худалдааны газар, Bank of China Өвөр Монголын салбар болон тус банкны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраас зохион байгуулсан. Форумд Монгол Улс болон БНХАУ-ын 40 гаруй аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож байгаа юм. Түүнчлэн Монгол, Хятад хоёр орны хооронд хийгдэж буй худалдаа, эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааг бодлогоор дэмжих, санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг хийлээ.
ХХБ нь Монгол Улсын нийт юанийн төлбөр тооцооны 35 хувь орчмыг дангаар гүйцэтгэдэг билээ. Мөн гадаад худалдаа, барилга угсралт, харилцаа холбоо, уул уурхай, аж үйлдвэр зэрэг төрөл бүрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг, БНХАУ-аас бүтээгдэхүүн, үйлчилгээ импортолдог болон тус улс руу бүтээгдэхүүн, үйлчилгээ экспортолдог харилцагчдад таатай нөхцөл бүхий богино болон урт хугацаат санхүүжилтийг олгодог. Энэ хүрээндээ хоёр улсын хоорондын худалдааг дэмжих, мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын аж ахуй нэгжүүд, хөрөнгө оруулагчдад банкны бүхий л төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хүргэн ажилласаар байна.
| ХХБ БОЛОН BANK OF CHINA СТРАТЕГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА |
|
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |