“Монгол мах, махан бүтээгдэхүүнийг Дэлхийн Брэнд болгоно” гэсэн Алсын хараа, эрхэм зорилгын хүрээнд 2017 онд олон улсын жишигт нийцсэн “Хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэр” байгуулахаар 3 үе шаттай төслийг хэрэгжүүлж байсан “Очирдагинас” ХХК, “Экспортын үйлдвэр”-ийнхээ төслийн 2 дахь шат болох “Нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэр”-ийнхээ нээлтийг өнөөдөр хийж байна. Уг үйлдвэрийн онцлог нь Монгол улсдаа анх удаа “Нөөшилсөн буюу консервлосон махан бүтээгдэхүүнийг" экспортод гаргах үйлдвэр барьсан явдал юм. Тус үйлдвэрт нийт 7.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг банкны зээл болон өөрийн санхүүжилтээр хийсэн байна. Шинэ үйлдвэр нь ашиглалтад орсноор 50 гаруй ажлын байр шинээр бий болж байна.
Очирдагинас ХХК нь “Нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэр”-тээ Дэлхийн шилдэг тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Герман улсын Handtmann компанийн бүрэн автомат консерв савлах шугам, хэлбэржүүлэн шахах төхөөрөмж, MULTIVAC компанийн бүрэн автомат савлагааны шугамуудыг суурилуулсан байна. Эдгээр бүрэн автомат шугамуудыг суурилуулснаар цаг хугацаа, эрчим хүчний зарцуулалтыг хэмнэх, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, бүтээмж нэмэгдэж үйлдвэрлэлтийн хэмжээг 4.5-6 дахин нэмэгдүүлж байгаа зэрэг ач холбогдолтой юм байна.
Очирдагинас ХХКомпани нь:
Одоо “Очирдагинас”ХХК нь жилд 100 тн дайвар түүхий эд хэрэглэж байгаа бол шинэ үйлдвэр нь ашиглалтад орсноор жилд 400 тн малын гэдэс дотор хэрэглэх юм байна. Манай улсын нийт экспортын 93 хувийг уул уурхайн салбар эзэлдэг бол үлдсэн хувийг уул уурхайн бус бүтээгдэхүүн эзэлж 0.5 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлж байна.
Уул уурхайн бус экспортын салбарт 704 аж ахуйн нэгж ажиллаж 55 улсад 233 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн экспортолж байна. Уул уурхайн салбарт 25000 хүн, хөдөө аж ахуйн салбарт 300 мянган хүн ажиллаж байна. “Очирдагинас”ХХК-ийн хэрэгжүүлж буй “Экспортын үйлдвэр”-ийн төслийн гол зорилго нь уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх, тэр дундаа “Монгол мах, махан бүтээгдэхүүнийг Дэлхийн брэнд” болгоход чиглэж байна.
Тэд төслийн 3 дахь шат болох “Анхан шатны мах боловсруулах үйлдвэр”-ийн төслийг 2023-2025 онд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
| Уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах шинэ үйлдвэр ашиглалтад орлоо |
|
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |