Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Мянганы сорилтын II Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөртэй УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн Г.Ганболд, Ц.Идэрбат, Б.Бейсен болон албаны хүмүүс 2023 оны зургаадугаар сарын 14-ний өдөр танилцаж, тулгамдаж буй асуудал, сорилтууд, хэрхэн шийдвэрлэн буй талаар ярилцав.
Уулзалтын эхэнд Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Монгол дахь суурин төлөөлөгч Тина Юү нар Улаанбаатар хотын ус хангамжийн асуудлыг шийдвэрлэхэд чухал хувь нэмэр оруулах төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцахаар ирсэн Байнгын хорооны гишүүдэд талархал илэрхийлэв.
Монголын Мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр, түүний хүрээнд хэрэгжүүлж буй үндсэн гурван төсөл болох Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл, Хаягдал ус дахин боловсруулах төсөл болон Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн талаар ерөнхий мэдээлэл өгч, төсөл тус бүрийн хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудлууд, хэрхэн шийдвэрлэж буй талаар холбогдох төслийн захирлууд тус тус танилцуулга хийж, гишүүдийн сонирхсон асуултад хариулав.
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг 2012 онд баталж, 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн ахлагчаар миний бие ажиллаж байна гэлээ. Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Мянганы сорилтын II Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрт цэвэр ус бохирдуулахад авах арга хэмжээний тухай хэрэгжилтийг хангуулах тал дээр санал, зөвлөмжийг Байнгын хороонд ирүүлснээр бид Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамдуудтай хамтран хууль эрх зүйн орчныг илүү боловсронгуй болох тал дээр хамтран ажиллах болно хэмээлээ.
УИХ-ын гишүүн Г.Ганболд, Ц.Идэрбат, Б.Бейсен нар төсөл хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын дүүргээр хязгаарлалгүй хөдөө орон нутгийн төвүүдэд ундны усны эх үүсвэрийг хадгалах, хэрэглэгчдэд түгээх, саарал усыг дахин ашиглах талаар байр сууриа илэрхийлсэн. Мөн загвар хөтөлбөр хэрэгжүүлэн, ундны ус түгээх жишиг төвийг байгуулах, цэвэр усны хэрэглээг зөв зохистой болгох, усны талаарх иргэдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, хэвшил хандлагыг өөрчлөхөд анхаарч ажиллах нь зүйтэй гэлээ.
Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Мянганы сорилтын II Компакт гэрээ 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд тус гэрээнд заасан төсөл, хөтөлбөрүүдийг таван жилийн хугацаанд багтаан хэрэгжүүлэх юм байна. Хөтөлбөр хэрэгжсэнээр нийслэл Улаанбаатар хотод ойрын хугацаанд учирч болзошгүй усны хомстохоос урьдчилан сэргийлэх зорилгоор ус хангамжийг газрын доорх усны нөөцөөс урт хугацаанд, тогтвортойгоор нэмэгдүүлэхийн зэрэгцээ ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний өртгийг бууруулж, хүртээмжийг сайжруулахад чухал хувь нэмэр оруулах аж
| Байнгын хорооны гишүүд Компакт гэрээгээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн явцтай танилцлаа |
|
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |