Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, ТоС Холбоо, IFS, ОУСК, Худалдаа, хөгжлийн банк (ХХБ), бусад гадаад, дотоодын дэмжигч байгууллагууд Ногоон Санхүүгийн Олон Улсын Манлайллын Хөтөлбөр 2023 -г зохион байгуулж байна. Хөтөлбөрийн хүрээнд “Ногоон, Тогтвортой хөгжилд тэмүүлсэн ирээдүйг санхүүжүүлэх нь” цуврал хэлэлцүүлэг боллоо. Арга хэмжээнд
- Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх,
- Санхүү, Тогтвортой Байдлын Институтийн ерөнхийлөгч, БНХАУ-ын Ногоон Санхүүгийн Үндэсний Зөвлөлийн дарга Ма Жүн,
- Монголын Тогтвортой Санхүүгийн Холбооны Удирдах зөвлөлийн дарга, Худалдаа Хөгжлийн Банкны Гүйцэтгэх Захирал О.Орхон,
- Олон улсын санхүүгийн корпорацын Суурин төлөөлөгч Руфат Алимарданов нар үг хэллээ.
Тогтвортой санхүүжилтийн тогтолцоог “Алсын хараа 2030”, “Тогтвортой хөгжлийн зорилтууд”, тэр дундаа байгаль орчин, уур амьсгалтай холбоотой томоохон зорилтуудыг биелүүлэх гол хөшүүрэг болгох нь нэн тэргүүний шаардлага болсныг олон улсад хүлээн зөвшөөрч байна. Тухайлбал, Их 20-ийн Тогтвортой санхүүжилтийн ажлын хэсэг 2023 онд ТХЗ-ын санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлэх механизмыг гол чиглэлийнхээ нэг болгон оруулжээ.
Ногоон Санхүүгийн Олон Улсын Манлайллын хөтөлбөр нь тогтвортой санхүүжилтийг дэмжих, цогцоор хэрэгжүүлэх төр, хувийн хэвшил, олон улсын түншлэлийн хүчин чармайлтыг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөх болсон. Үүний тод сайн жишээ бол Монголын Тогтвортой Санхүүжилтийн Хөтөлбөрийн 10 жилийн ойн хүрээнд хийгдэж буй онцлох үйл ажиллагаа юм. Хөтөлбөр нь хувийн хэвшлийн манлайлал ба бодлогын хөшүүрэг, тогтвортой байдал ба уур амьсгалын эрсдэлийн тайлагнал, шилжилтийн үеийн санхүүжилт, нийгэмд үзүүлэх нөлөөллийн санхүү, байгаль орчинд суурилсан технологийн шийдлийн санхүүжилт, үндэсний ногоон банкны үүрэг зэрэг тогтвортой санхүүгийн чиг хандлага, төрөл бүрийн сэдвүүдийг хамарсан нэгдсэн хуралдаан болон салбар хуралдаануудаас бүрдэж байна.
Манлайллын Хөтөлбөрт даян дэлхийн тогтвортой санхүүгийн манлайлагчид, салбарын мэргэжилтнүүд, шинжээчид, хөрөнгө оруулагчид, Олон Улсын Тогтвортой Банк Санхүүгийн Холбоо (SBFN)-ны гишүүд, ТоС Холбооны гишүүд зэрэг 250-300 гаруй оролцогчид урилгаар оролцож байна. Арга хэмжээний хүрээнд зохион байгуулах нээлттэй танилцуулга, хэлэлцүүлгээр оролцогчид өөрийн улсын Тогтвортой санхүүгийн өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн голлох чиглэл зорилтуудын талаар мэдлэг туршлагаа хуваалцах юм. Мөн үүний зэрэгцээ санхүүгийн боловсронгуй тогтолцоог бий болгох хамтын ажиллагааг эхлүүлэх боломжийг олголоо.
Дэлгэрэнгүйг эндээс:
| ТоС Долоо хоног 2023: “Ногоон, Тогтвортой хөгжилд тэмүүлсэн ирээдүйг санхүүжүүлэх нь” цуврал хэлэлцүүлэг эхэллээ |
|
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |