Уулын модыг үндсээр нь сугалж, том оврын машинд ачин нийслэлд авчирч, тарьдаг байж болзошгүй зураг цахим орчинд дуулиан тариад байна.
Тус зурагтай холбогдуулан Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайванаас тодрууллаа. Тэрбээр "Байгаль орчны газраас судалгаа, шинжилгээний зорилгоор мод шилжүүлэн суулгадаг. Мөн маш бага тоогоор орон нутгаас Улаанбаатар хот руу мод шилжүүлдэг. Гэхдээ одоогийн байдлаар Байгаль орчны газраас энэ чиглэлийн зөвшөөрөл өгөөгүй, мод шилжүүлэх ажил хийгдээгүй байгаа. Цахим сүлжээнд тавигдсан зураг хэдэн сард дарсан зураг, зөвшөөрөлтэй шилжүүлэн суулгасан эсэх талаар мэдэхгүй байна. Зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй компани эсэхийг мэдэхгүй.Мөн мод тарих үйл ажиллагаатай холбоотойгоор хувь хүн мод үржүүлгийн зөвшөөрөлтэй хүнээс авсан байж болно" гэв.
Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ногоон байгууламж цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайханаас тодрууллаа.
Тэрбээр "Мод үржүүлэг чиглэлийн ажлуудыг байгаль орчин хариуцсан газар нь мэдэж байгаа. Ер нь тусгай зөвшөөрөлтэй байна гэсэн үг л дээ. Улаанбаатар хотын ногоон байгууламж, хот нийтийн ногоон байгууламж буюу нийтийн эзэмшлийн суурьшлын бүсийн ногоон байгууламжийг бид хариуцдаг. Манай байгууллага 135.5 м/кв га талбайд ногоон байгууламжийн арчилгалаа хийдэг. Захирагчийн алба 32 м/кв га мод үржүүлгийн талбайтай. Үүн дээр төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 15 ААН хамтран ажилладаг. Хамтын ажиллагааны хүрээнд 20/80 гэсэн гэрээтэйгээр ажил байгаа.Энэ нь тухайн хүлэмж, мод үржүүлгийн талбайд ургасан мод, ургамлын 20 хувийг нь Захирагчийн ажлын албанаас авч Улаанбаатар хотын ногоон байгууламжийг хөгжүүлэхэд хэрэглэдэг. Үлдсэн 80 хувийг борлуулах эрх нь тухайн компанид байгаа. Бид өнгөрсөн жилийн зургадугаар сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Үрээр 12 сая хайлаас мод тарьсан гэж тооцоолж байгаа. Үүнээс өвөлжилтийн хүндрэлээс үүсэнд хорогдол гарна. Ингээд арав орчим сая мод тарьсан гэж үзэж байгаа.
Хаврын тариалалтаар найман байршилд 57 мянган мод тарьсан байгаа. Бид өнгөрсөн жил хүлэмжид мод тарьж эхэлсэн учраас одоо шилжүүлэн суулгах боломжгүй. Хайлаас модыг 3-4 жилийн хугацаанд бойжуулж байж, шилжүүлэн суулгадаг. Тэрбум мод аяны хүрээнд Улаанбаатар хот 120 сая мод тарих хэрэгтэй. Үүний хот, тохижилтын газар 65 сая, ой бүсэд 55 сая мод тарих төлөвлөгөөтэй байгаа. Үүний суурь ажил болгож бид мод үржүүлгийн газартай болсон. 15 нэгж байгууллага 22 хүлэмжийг хуваан тарьдаг. Монголд зочлох жилийг Засгийн газраас зарласан. Энэ хүрээнд жуулчдыг хүлээж авахад бэлдэж найман байршилд цэцгийн мандал хийхээр ажиллаж байгаа. Одоо шилжүүлэн суулгаж байгаа модыг мод тариалдаг аж ахуй нэгж, байгууллагуудаас худалдан авч ногоон байгууламжид ашигладаг" гэв.
| Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайван: Орон нутгаас цөөн тооны модыг судалгааны зориулалтаар шилжүүлэн авчирдаг |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |