Нийслэлийн хоёр албан хаагч Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаалаа. Тодруулбал, Улаанбаатар театр ОНӨТҮГ-ын уран сайхны удирдаач Р.Мөнхсайхан, Соёлын төв өргөөний захирал Д.Ариунбаатар нар өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Урлагийн гавьяат зүтгэлтэн цол гардан авсан юм. Монгол Улс болон нийслэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, төрийн дээд цолоор шагнагдсан эдгээр эрхэмд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, НЗДТГ-ын дарга И.Баатархүү болон холбогдох албаныхан баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө “Нийслэлийнхээ нэрийг өндөрт өргөж, хүндтэй шагнал хүртсэн та бүхэнд Хотын дарга болон нийслэлийн удирдлагуудын нэрийн өмнөөс баяр хүргэе. Нийслэлд оруулсан хувь нэмэрт тань талархал илэрхийлж, урлагийн их үйлсэд нь амжилт хүсье” хэмээв. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, олны дунд “Рок” нэрээр алдаршсан найруулагч, продюсер Р.Мөнхсайхан нь урлагийн салбарт 40 жил хүчин зүтгэж, нийслэлд өдгөө 11 дэх жилдээ ажиллаж байна. Тэрбээр 30 гаруй төсөл, уран бүтээлчдийн 200 гаруй клип, 20 гаруй киноны зохиол, найруулгыг хийж, 100 гаруй тоглолтыг санаачлан, найруулагч, продюсерээр ажиллаж байсан юм.
Харин Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, дуурийн дуучин Д.Ариунбаатар нь урлагийн салбарт 23 жил хүчин зүтгэж байгаа бөгөөд нийслэлд 2021 оноос хойш ажиллаж буй юм. Тэрбээр Соёл урлагийн их сургуулийг дуурийн дуулаач мэргэжлээр төгсөж, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт дуучин, Улаанбаатар чуулга болон Монгол Улсын консерваторид орлогч даргаар ажиллаж байсан бөгөөд өдгөө Соёлын төв өргөөний захирлын үүргийг гүйцэтгэж байна.
| Нийслэлийн хоёр албан хаагч Урлагийн гавьяат зүтгэлтэн боллоо |
|
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ:НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ХЗДХ-ИЙН САЙД Б.ЭНХБАЯРТ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОН ДОТОР ТОМ ЦҮНХТЭЙ МӨНГӨ ӨГСӨН ГЭХ Б.НЯМЖАВ ГЭЖ ХЭН БЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |