Увс аймгийн Завхан сумын Айраг нуур багийн Үзүүрийн булаг гэх газар Улаангом сумаас Завхан сумын Хэцүү хадны чиглэлд зорчиж явсан суудлын автомашин Хяргас нуурын мөсөнд цөмөрч, живжээ.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Завхан аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллаж, 18 метрийн гүнээс энэ сарын 14-ний өдрийн 17:45 цагт суудлын автомашиныг татан гаргажээ. Алба хаагчид 18 метрийн гүнд шумбалт хийж, автомашиныг гар татлагаар холбон, 50 метр газар хонгил гаргаж мөсийг цэвэрлэн, татан гаргах ажиллагааг зохион байгуулсан байна. Бид Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн дарга Б.Түвшинжаргалаас тодрууллаа.
-Хяргас нуурын мөсөнд суусан автомашинд хэдэн хүн явсан бэ. Тэдэнд ямар тусламж үзүүлсэн бэ?
-Энэ сарын 11-нд найман хүнтэй автомашин Хяргас нуур дээгүүр явж байгаад мөсөнд суусан гэх мэдээлэл ирсэн. Бид дуудлагын дагуу алба хаагчид болон шаардлагатай багаж хэрэгслээ авч хөдөлсөн. Ослын газарт Наранбулаг сум хагийн ойр байсан учир тус сумын Эрүүл мэндийн төвд дуудлага өгсөн. Дуудлагын дагуу Наранбулаг сумын эмч нар нуурын мөсөнд осолдсон иргэдэд анхан шатны тусламж үзүүлж, шаардлагатай арга хэмжээг авч ажилласан. Харин нуурын мөсөнд осолдсон автомашинтай иргэдтэй хамт өөр автомашин явж байсан учир тухайн автомашины жолооч осолдсон иргэдийг Наранбулаг сумын эмч нарт дөхүүлж, хоёр талаасаа уулзсан байдаг.
-Иргэдийн биеийн байдал ямар байгаа вэ. Ус залгисан болон хатгалгаа авсан хүн бий юү?
-Осолдсон иргэдийг Наранбулаг сумын эмч нар яаралтай аймгийн төвийн Нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлсэн. Нэг хүүхдийн биеийн байдал сайжраагүй гэх мэдээлэл бий.
-Мөсөнд суусан автомшиныг ямар аргаар татаж гаргасан бэ?
-Нуурын эргээс 6-7 километр, 18 метрийн гүнээс автомашиныг татаж гаргаад, түрж голын эрэг рүү дөхүүлсэн. Бид хоёр дахь өдрөө автомашиныг гаргаж чадсан. Автомашиныг голоос гаргахын тулд алба хаагчид 18 метрийн гүн шумбалт хийж, гар татлагаар холбож, 50 метр газар хонгил гаргаж, мөсийг цэвэрлэсэн. Тэгээд автомашинаар татах боломжтой газар хүртэл түрж, автомашиныг уснаас гаргасан.
-Ослын газар хэдэн алба хаагч үүрэг гүйцэтгэж, ажилласан бэ?
-Увс аймгийн Онцгой байдлын газраас найм, Завхан аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх аврах бүлгийн зургаан алба хаагч хамтран ажиллаж, үүргээ амжилттай биелүүлсэн.
-Та иргэдэд ямар зөвлөгөө, мэдээлэл өгөх вэ?
- Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулдаг. Энэ сэрэмжлүүлэгийг цаг үргэлж санаж явах ёстой гэдгийг иргэдэд хэлмээр байна.
| Б.ТҮВШИНЖАРГАЛ: ХЯРГАС НУУРЫН МӨСӨНД СУУСАН АВТОМАШИНЫГ 18 МЕТРИЙН ГҮНЭЭС ӨРГӨЖ, ТҮРЖ, ЭРЭГ РҮҮ ДӨХҮҮЛСЭН |
|
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ:НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ХЗДХ-ИЙН САЙД Б.ЭНХБАЯРТ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОН ДОТОР ТОМ ЦҮНХТЭЙ МӨНГӨ ӨГСӨН ГЭХ Б.НЯМЖАВ ГЭЖ ХЭН БЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |