Чунчин хот бол БНХАУ-ын төвд захирагдах дөрвөн хотын нэг, машин үйлдвэрлэл, технологи, санхүүгийн томоохон төв болон хөгжиж буй. Тус хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, энэ чиглэлд шинэ гарц, боломжуудыг бий болгохоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын албан томилолттой холбогдуулан Чунчин-Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих хамтарсан хурлыг зохион байгууллаа.
Хоёр хотын эдийн засаг, худалдаа, бизнесийн цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой энэхүү арга хэмжээнд Улаанбаатар хотын удирдлагууд болон Чунчин хотын Засаг даргын орлогч Зан Гуожи, Чунчин хотын Төрийн өмчийн хяналт, удирдлагын орлогч захирал Ли Шинчян, Чунчин хотын худалдааны комиссын орлогч захирал Фэн Зимин болон тус хотын харьяа төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд оролцов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хурлын үеэр “Хоёр хотын аж ахуйн нэгжүүд, компаниудын түншлэлийг шинэ түвшинд гаргахаар энэхүү хурлыг зохион байгуулж буй. Бидний цаашдын ажиллагаа харилцан ашигтай, найрсаг, хоёр талдаа хожих зарчмаар явах, шинэ боломж, гарцуудыг нээх нь тодорхой болж байна. Улаанбаатарын хувьд Чунчин хотын тэргүүн туршлага, техник технологийн ололтууд, нөү-хауг нутагшуулах замаар тулгамдаж буй асуудлуудаа шийдэх, зам, нийтийн тээврийн салбарт хамтран ажиллахад онцгой анхаарал хандуулна” хэмээн онцолсон юм.
Мөн энэ үеэр Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний талаар, энэ хүрээнд хийх бүтээн байгуулалтын томоохон төслүүдийн тухай "Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Мишээлт танилцууллаа. Тухайлбал, хотын түгжрэлийг бууруулах, дэд бүтцийг сайжруулахад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй шинэ тойрог зам, тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй шинэ төрлийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх төслүүдийн талаар онцолсон юм.
Тэрбээр “Чунчин-Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих хамтарсан хурал нь манай хоёр хотын хамтын ажиллагааны гүүр болж, дэд бүтцийн томоохон төслүүдийн бүтээн байгуулалтаас эхлээд хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, технологи нэвтрүүлэх гээд бүхий л шатанд хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх суурийг тавьж байна” хэмээлээ.
"Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг “Чунчин хотын хувьд технологийн бүтээгдэхүүн, машины үйлдвэрлэл маш сайн хөгжсөн, эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын том төвийн хувьд хамтын ажиллагааны олон боломж харагдаж байна. Улаанбаатарт тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэхэд энэ хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэнэ. Чунчин-Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих хамтарсан хурлын хүрээнд ярьсан ажлуудыг шуурхайлах, тусгай төслүүдийн талаар уулзалтууд хийхээр төлөвлөж байна. Ирэх гуравдугаар сард болох Улаанбаатарын эдийн засгийн чуулганаар хамтын ажиллагааны эдгээр яриа, хэлэлцээрүүдийг мөн үргэлжлүүлнэ” хэмээн ярилаа.
Чунчин-Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих хамтарсан хуралд тус хотын зам тээвэр, барилга, хөрөнгө оруулалт, гадаад эдийн засаг, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 60 гаруй аж ахуйн нэгж оролцож, хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийлсэн юм. Хурлын төгсгөлд Улаанбаатар хотын удирдлагууд Чунчин хотын аж ахуйн нэгжүүдтэй чөлөөт уулзалт хийн, хамтарч ажиллах боломж, нөхцөлөө хэлэлцлээ.
| Чунчин-Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих хурал боллоо |
|
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ:НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ХЗДХ-ИЙН САЙД Б.ЭНХБАЯРТ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОН ДОТОР ТОМ ЦҮНХТЭЙ МӨНГӨ ӨГСӨН ГЭХ Б.НЯМЖАВ ГЭЖ ХЭН БЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |