“Чингис хаан” хаад язгууртны музей өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ үеэр Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос гаргаж, музейд заллаа. Нээлтийн ёслолын үеэр “Чингис хаан” музейн захирал академич С.Чулуун үг хэллээ.
Тэрбээр “2019 оны долдугаар сарын 3-ны өдөр тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар “Чингис хаан” хаад язгууртны музейг байгуулах түүхэн шийдвэр гарсан цагаас хойш гурван намрыг үдэж, өнөөдөр өргөн олон түмэндээ өв соёлынхоо дээжийг дэлгэн үзүүлэхэд бэлэн боллоо. Монголын уудам тал нутагт мэндэлсэн талын баатрын хөвгүүн, хүнд бэрхийг туулан ертөнцийг тохинуулж, амар амгаланг энхжүүлэн, ёст төрийн голомтыг бадрааж, өнө мөнхөд орших агуу түүхийг бүтээж, хүмүүн төрөлхтөнд оньсого мэт нууцлаг, уул мэт сүрлэг, мөрөн мэт хүчирхэг амьдарсан хүмүүнийг Чингис хаан хэмээн дэлхий хүндлэн биширдэг. Тэрээр эртний төрийн хэлхээг түүчээлж, энгүй хүчирхэг эзэнт улсыг байгуулж, энх мөнхөд үлдэх удам хойчдоо шүтэгдэж, төрийн ёс, цэргийн ёсны эрдэмд төгс боловсорсон хаадын хаан 1000 жилд ганц мэндлэх суу билигт хүмүүн билээ. Та бидний үнэт зүйл зүрх сэтгэлийн минь шүтээн их эзэн Чингис хааныхаа суу алдрыг бахархан дурсаж, сурталчлан таниулж, бишрэн дээдлэх, соён гэгээрлийн их өргөөний нээлтэд хуран цугларсанд баяртай байна. “Чингис хаан” музей нь монголчуудын анхны төрт улс Хүннүгээс эхлэн их эзэн хаадын байгуулж, хоёр зууныг эрхшээсэн хүчирхэг эзэнт гүрэн, эвлэрэл хагарал, эрхшээл бэрхшээлийг туулж, эцэг өвгөдийн үлдээсэн Монгол Улсаа эрхэмлэн хорьдугаар зууны эхэн үед цөхрөлтгүй тэмцэл, уйгагүй зүтгэл, цуцашгүй итгэлийн үрээр боломжгүйг давж, туурга тусгаар эртний түүхт энэ улсыг минь үлдээж өгсөн бүхий л хаад язгууртны бүрэн түүхийг тольдон үзүүлнэ. “Чингис хаан” музейн бүтээн байгуулалт нь дэлхий дахиныг хамарсан цар тахлын хүнд бэрх цаг, бүтээлгэхгүйн төлөөх бодол сэтгэлтэн тэргүүтнийг ажралгүй туулж, улсынхаа сан хөмрөгөөс хөрөнгө мөнгийг харамгүй гаргаж монголын барилгачид, эрдэмтэн судлаачид, уран бүтээлчдийн уйгагүй хөдөлмөрөөр, чин бишрэлт эцэг өвгөдөө хүндлэн, их хаанаа сүслэн дээдэлж хамтран ажиллаа. “Чингис хаан” музей нь Монгол Улсын төрөөс нийгэм, соёлын салбарт сүүлийн 30 жилд хийгдэж буй хамгийн том бүтээн байгуулалт юм. Монгол Улсын санхүүжилт, монголын архитектурын ур ухаан, монгол эрдэмтдийн мэдлэг чадвар, монгол залуусын хүсэл тэмүүллийн үр дүнд Ази тивдээ эхний аравт багтах хэмжээтэй үзмэрийнхээ эзлэх хувиар тэргүүлж, аюулгүй байдал дохиолол хяналт, сан хөмрөг хамгаалалтын хамгийн орчин үеийн шийдэлтэй, мэргэжлийн боловсон хүчээр бүрэн хангаж бүтээлээ” гэв.
| С.ЧУЛУУН: Чингис хаан музей нь Ази тивдээ эхний аравт багтах хэмжээний олон үзмэртэй |
|
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ:НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ХЗДХ-ИЙН САЙД Б.ЭНХБАЯРТ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОН ДОТОР ТОМ ЦҮНХТЭЙ МӨНГӨ ӨГСӨН ГЭХ Б.НЯМЖАВ ГЭЖ ХЭН БЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |