Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал Хассан Заман, ахлах эдийн засагч Диаз Санчес болон бусад нэр бүхий төлөөлөгчид Санхүүгийн зохицуулах хорооны даргатай уулзлаа.
Уулзалтын үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Дэлхийн банк өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсын итгэлт түнш байсанд талархлаа илэрхийлээд, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад үзүүлсэн арга зүйн туслалцаа, тухайлбал тус банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл” нь санхүүгийн зах зээлийн эрх зүйн зохицуулалтын орчныг боловсронгуй болгох, Хорооны зохицуулалтын шинэ салбарын эрсдэлийг тооцоход ихээхэн үр дүнтэй байгааг онцоллоо.
Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос банкны салбарын реформын хүрээнд системийн нөлөө бүхий банкууд олон нийтийн нээлттэй компани болохтой холбоотой зохицуулалт болон виртуал хөрөнгийн зохицуулалт, санхүүгийн салбарт учирч байгаа эрсдэлийн талаар танилцуулга хийж, энэ талаар харилцан санал солилцлоо. Цаашид Хорооны зохицуулалтын хүрээ улам өргөжиж, санхүүгийн салбарт технологи эрчимтэй нэвтэрч буй энэ үед зохицуулалтын орчныг улам боловсронгуй болгох, Хорооны мэдээллийн технологийг хөгжүүлэх, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр техникийн туслалцааны төсөл үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хамтран ажиллах хүсэлтээ Хорооны дарга Д.Баярсайхан илэрхийллээ.
| Дэлхийн банкны төлөөлөгчид Санхүүгийн зохицуулах хороонд зочиллоо |
|
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |