Улаанбаатар хотын Цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төслийн хүрээнд 2021-2022 онд нийслэлийн гэр хорооллын бүсэд байрлах есөн сургууль, цэцэрлэгийн барилгын дулаан алдагдлыг бууруулахаар төлөвлөсөн. Уг ажлын хүрээнд Налайх дүүргийн наймдугаар хороонд байрлах 208 дугаар цэцэрлэгийн барилгад дулаан алдагдлыг бууруулах их засвар хийж дууслаа. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө тэргүүтэй албаныхан тус цэцэрлэгт ажилласан юм.
208 дугаар цэцэрлэгийн барилга нь хана, суурь зэргээрээ дулаан алдан, өвлийн улиралд тасалгааны температур нь 10-12 хэмтэй байдаг байсны улмаас хүүхдүүдийн дунд хүйтнээс үүдэлтэй өвчин их гарч, анги дүүргэлт муу байсан аж. Иймд төслийн нэгжийн зүгээс тус цэцэрлэгийн дулаан алдагдлыг бууруулан, эрчим хүчийг хэмнэх зорилгоор 285 сая төгрөгийг төсөвлөж, барилга дулаалах ажлыг 2022 оны зургаадугаар сарын 8-ны өдөр эхлүүлсэн юм. Энэхүү ажлын хүрээнд барилгын бүх цонхыг гурван давхар шил бүхий битүүмжлэл сайтай цонхоор сольж, суурь болон ханыг дулаалж, дээврийг засварлан, шинэчилсэн байна. Ингэснээр Налайх дүүргийн 208 дугаар цэцэрлэгийн 204 хүүхэд дулаан, ая тухтай орчинд сурч, хүмүүжих боломжтой болж, эрчим хүчийг хэмнэх нөхцөл бүрдэж буй юм.
| Налайх дүүргийн 208 дугаар цэцэрлэгийн дулаалгын ажил дууслаа |
|
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |