Баянзүрх дүүргийн нутагт нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ гүүр тавьж байгаа. Тэрхүү гүүр нь есөн метр урттай бөгөөд Улиастайг Шар хадтай холбож, түгжрэл бууруулахад эерэг нөлөө үзүүлэхээрээ онцлог юм. Эл гүүрнээс гадна Улиастайгаас Шар хадны эцэс хүртэл 4.5 км авто зам тавина. Энэхүү замын үргэлжлэл болгож, Да хүрээ захын араар Цагаан давааны амтай холбосон 1.1 км авто замыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийхээр болоод буй юм.


-Баянзүрх дүүргийн гэр хороолол дунд энэ жил нийтдээ 7.1 км авто зам барьж байгуулна. Гэр хороолол дундах замын хувьд түрж тэгшилж засахаас хэтэрдэггүй байсан бол энэ жил багагүй хэмжээний асфальтан зам тавьж байгаа. Гэвч зам тавих ажилд саад бэрхшээл мэр сэр гарч байна. Замын трасст цөөнгүй айлын хашаа өртөж байгаа. Зөвшөөрөлгүйгээр хашаагаа томруулж тэлсэн айл ч байна. Тиймээс иргэдтэйгээ зөвшилцөөд хашаагаа татах, замаа өргөтгөх ажлыг давхар хийж байгаа.
-Энэ зам хэзээ ашиглалтад орох вэ?
-Энэ жилдээ ашиглалтад оруулахыг зорьж байна. Газар чөлөөлөлтийн асуудал тулгарч байгаа ч ойлголцолд хүрч, замаа барьж дуусгана гэдэгт итгэлтэй байна.
-Иргэд зам барих ажлыг хэрхэн хүлээж авч байна вэ?
-Мэдээж иргэд маш таатай хүлээн авч байгаа. Тэр болгон гэр хорооллын замыг засмал зам болгож чадахгүй байна. Төсөв мөнгө хүрэхгүй байгаатай холбоотойгоор шороон замыг жилдээ 1-2 удаа түрж тэгшилж өгдөг. Иргэд үүнд дургүйцэж, түр зуур аргацаасан энэ хэлбэрээ хэзээ болих вэ гэж их асуудаг. Тэрнээс ангижирч буй нэг хэлбэр нь энэ. Засмал замыг бүх газарт тавьж чадахгүй байгаа нь харамсалтай. Энэ удаагийн тойрог замын нэг хэсэг болох 7.1 км замыг бид эртнээс төлөвлөн, улс, нийслэл, дүүргийн төсвийг уялдуулан хийж байгаагаараа онцлог. Нийслэл, дүүргийн удирдлагууд УИХ-ын гишүүнтэйгээ хамтраад хийж буй ажил юм.
-Энэ жилдээ багтаагаад ашиглалтад оруулна гэхээр гүйцэтгэгч компани шалгарсан гэсэн үг үү?
-Компаниуд шалгарсан. Багахан бэрхшээлүүд байна. Газар чөлөөлөлтөөс гадна шатахууны үнийн өсөлт, хил гаалийн гацаа, барилгын материалын үнийн өсөлтөөс шалтгаалсан бэрхшээл бий. Тиймээс компаниудтайгаа ярьж ойлголцохоор зориод явж байна.
-Замыг дагаад ямар бүтээн байгуулалт, тохижилтын ажил хийх вэ?
-Гэр хорооллын шинэчилсэн зохион байгуулалт төслийн хүрээнд зургийн ажлууд хийнэ. Инженерийн шугам сүлжээ хүрээгүй талбаруудад хөрөнгө оруулалтыг ойлгомжтой, үе шаттай, иргэдэд ээлтэй байдлаар хийж, газрын үнэ цэнийг өсгөх ажлыг хийх юм. Шугам сүлжээгүй захын хорооллуудад ногоон орон сууцны төсөл хэрэгжүүлж байна. Үүний нэг жишээ нь, Да хүрээ захаас хойш Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд “Хайбрид хаус” компанитай хамтран Ногоон орон сууц барьж байгаа. Түрээслээд өмчлөх, орлогод нийцсэн хэлбэрээр иргэдэд очиж байгаагаараа онцлог юм гэлээ.
| Баянзүрх дүүрэгт гэр хороолол дунд 7.1 км засмал зам тавина |
|
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |