Өнөөдөр буюу 2022 оны долдугаар сарын 19-ны өдөр ЭМЯ-ны удирдлагууд шуурхай цахим хурлыг Аймгуудын ЭМГ, НЭ-ийн дарга, БОЭТ-ийн удирдлагуудыг оролцуулан зохион байгууллаа. Энэхүү хурлаар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын тархалтын Дэлхий дахины нөхцөл байдлын мэдээллийг ЭМЯ-ны Нийтийн Эрүүл мэндийн газрын Халдварт өвчний хэлтсийн дарга Л.Энхсайхан хийлээ. Сүүлийн таван долоо хоногт дэлхий дахины тохиолдлын тоо тасралтгүй өсөж байгаа бол БНСУ ба Япон улсад тохиолдлын тоо долоо хоногийн дотор 2-3 дахин нэмэгдээд байгаа ба ДЭМБ мэдээллээр сүүлийн долоо хоногт хийсэн ген дараалал тогтоох шинжилгээнээс харахад дэлхий улс орнуудад БА4 хувилбар 15 хувь, БА5 хувилбар 50 хувийг эзэлж байна. Мөн Коронавируст халдвар (КОВИД-19) болон Томуугийн өвчлөлийн тархалтын дотоодын нөхцөл байдал, өвчлөлийн цаашдын хандлага, анхаарах асуудлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан танилцуулав.
Манай улсын хувьд мөн тохиолдлын тоо нэмэгдэж байгаа ба БА4, БА5 хувилбарын эзлэх хувь эрс нэмэгдэж байгааг анхаарууллаа. Үүний дараа Эм,эмнэлгийн хяналт, зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяа Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцтэй холбоотой мэдээлэл өглөө. ЭМЯ-ны удирдлагууд Орон нутгийн төлөөлөлтэй хийж буй шуурхай хурлаар улсын хэмжээнд болон орон нутагт (КОВИД-19)-ын өвчлөлийн тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан эрүүл мэндийн байгууллагуудыг хүний нөөцийн зохицуулалт хийх, эм, эмнэлгийн хэрэгслийн гурван сарын нөөц бүрдүүлж ажиллахыг анхааруулж үүрэг чиглэл өглөө.Цахим хуралд Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ТЗУГ-ын дарга П.Эрхэмбаяр, БТГ-ын дарга Б.Буянтогтох, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, Эм,эмнэлгийн хяналт, зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяа болон ЭМЯ-ны газар хэлтсийн дарга нар 21 Аймгийн ЭМГ, НЭ-ийн дарга, БОЭТ-ийн захирал удирдлагууд оролцлоо.
Өчигдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЗГХА-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, ЗГХА-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, Төмөр замын нэгдсэн эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлгийн удирдлагуудтай ээлжит шуурхай цахим хурлыг хийж мөн хүний нөөц ба эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцөө бэлдэн ажиллах чиглэл өгсөн билээ.
| Орон нутгийн удирдлагатай ээлжит цахим хурлыг хийлээ |
|
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |