Амралт, зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан уншигч та бүхэнд аяллын зөвлөгөө хүргэж байна.
Бороо, шороо, хуй салхинд тэсвэр сайтай, чанартай майхныг сонгож авах нь зүйтэй. Мөн овор хэмжээ багатай, чийгнээс хамгаалдаг, хийлдэг гудас нь ухаалаг сонголт мөн. Жилдээ нэг л удаа хэрэглэнэ шүү дээ. Бусад жилдээ нэг, хоёр аялахдаа гайхалтай амрах боломжтой.
Хэд хоногийн аяллаас үл шалтгаалан борооны цув, нарны малгай, хоёр ээлжийн гутал нь аяллын цүнхэнд хамгийн түрүүнд орсон байх шаардлагатай. Аяллын үеэр ямарваа нэгэн байдлаар норж, чийг авах нь зутрах үндсэн шалтгаан байдаг бөгөөд аль болох хуурай хувцастай байхын тулд овор багатай чийгнээс хамгаалдаг гутал, хувцсыг сонгоорой.
Ихэвчлэн хоёр ширхэг газан плитка авч явах нь ухаалаг сонголт байдаг бөгөөд цаг ч хэмнэн, ажлыг ч хөнгөвчилж танд аялалдаа төвлөрөх боломж олгоно. Гэртээ байдаг хэлбэр, хэмжээ нь өөр сав суулгаас зайлсхийн зай хэмнэх нэгэн төрлийн өөр өөр хэмжээтэй сав суулгуудыг авч явахыг хичээгээрэй.
Судалгааг сайн хийсний үр дүнд төөрөхгүй, элдэв гачигдалгүй, бэлтгэл сайтай аялах боломжтой байдаг. Мөн тухайн бүс нутагт утасны сүлжээ барьдаг эсэх нь туйлын их хамаатай тул зайлшгүй тодруулах хэрэгтэй байдаг. Таны ойр орчимд зорьж буй зүгт тань аялсан хамаатан садан, найз нөхөд байхгүй бол мэргэжлийн аяллын компанид хандан аяллын судалгааг хийлгэх зайлшгүй шаардлагатай.
Явах чиглэлээс үл хамааран хоёроос доошгүй илүү дугуй, багаж хэрэгсэл, банз ,тос масло, ойр зуурын сэлбэг зэргийг зайлшгүй бэлдэх хэрэгтэй. Мөн аялалд гарахын өмнө автомашины үзлэгийг бүрэн хийлгэх нь таны амь насны баталгаа болно.
1. Эмийн сан – Толгойны болоод гэдэсний эм нэн түрүүнд шаардлагатай. Мөн өндөр тунтай өвчин намдаагч, ариутгасан бинт, шархны лент, уян бинт, спирттэй хөвөн болон эмнэлгийн спирт эсвэл алкохолын өндөр агууламж бүхий архи авч болно.
2. Бусад – Хутга, олс, гар чийдэн, нөөц батерей, очлуур буюу асаагуур, луужин, шүгэл, тасардаггүй ган олс, машины хүрз, жижиг сүх, үзэг, газрын зураг зэргийг авч явах хэрэгтэй. Мөн төөрөх тохиолдол гарч болзошгүй хэмээн үзэж ойр зуур идэх энергийн өндөр агууламж бүхий баар (батончик) хэд хэдийг нөөцлөх хэрэгтэй.
3. Нөөц – Ямар ч үед цэвэр ус болон шатахууныг зориулалтын саванд нөөцлөн авч явах хэрэгтэй.
-Шаварт суусан тохиолдолд хэрхэн гарах вэ?
-Татлагаар чирэх, эсвэл лебёдка хэрэглэхийн аль нь ч бай, юуны түрүүнд боломжийн хэрээр дугуйн ойр орчмын хэсгийг ухаж цэвэрлэх хэрэгтэй.. Ингэж ойр орчмын сул шавар, элс, цас зэргийг холдуулснаар автомашиныг өөрөөр нь ч гаргах боломжтой бөгөөд чирч татах ажиллагааг хялбарчилж өгдөг.
Автомашиныг хэт хүчтэй угзран татах үед татлага, тороос харвах, автомашиныг эвдлэх аюултай байдаг. Харин зориулалтын татлага хэрэгсэл нь эдгээр эрсдэлүүдийг тооцож хийгдсэн бөгөөд тодорхой шаардлагуудыг хангасан байдаг учраас гарч болох аливаа эрсдэлээс таныг хамгаалах болно. Татлага болон чирэгч олсныхоо дунд хүндрүүлэгч хэрэглэхийг зөвлөж байна. Энэ нь угзарч тийрэх эрсдэлээс хамгаалдаг. Хэрэв танд зориулалтын татлага хүндрүүлэгч байхгүй бол хуучин цамц алчуур норгож ашиглаж болно. Гэхдээ зөвхөн хөнгөн тэргэнд яарч сандран хааз өндөр өгч дугуйг хий эргүүлснээр хурдны хайрцаг болон дифференциал, авцуулах холбоог эвдэх, моторыг муутгах сөрөг талуудтай. Тиймээс ивээс, түрэх, чирүүлэх л хамгийн зөв сонголт болдог.
Аяллын үеээр төөрч будиллах, замаа буруу сонгох зэрэг асуудал тулгардаг. Тэгвэл та аяллын GPS аппликейшн гар утсандаа суулгаад л уг асуудлыг шийдэх боломжтой. Гэвч чухам ямар GPS нь илүү дээр вэ гэдгийг мэдэхгүй, эсвэл сонгож чадахгүй байвал монголын нөхцөлд хамгийн шилдэг GPS – ийг танилцуулж байна.
Монголчуудын хөгжүүлж буй энэхүү аппликейшнээс гадна GPS төхөөрөмж байдаг бөгөөд сүлжээгүй, интернетгүй үед ашиглах боломжтой. Монгол цэс, монгол дуу хоолойгоор тайлбаруудтай бөгөөд хамгийн сүүлийн үеийн 3D газрын зурагтай. Явсан замаа тэмдэглэдэг мөн кординатаар хайх боломжтой байдаг.
| Таны аялалд зориулсан НАЙМАН ЧУХАЛ ЗӨВЛӨГӨӨ |
|
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |