МИК байгаагүй бол 90 мянга гаруй айл хаана, хэрхэн амьдрах байсан бол. Үнэндээ монголчууд МИК-ийн зээлээр л орох оронтой болдог гэхэд буруудахгүй. Харин өнгөрсөн долоо хоногт Шадар сайд С.Амарсайхан МИК-ийн тухай мэдээлэл хийж, МИК-ийг улс орон, ард иргэдийн мөнгийг баруун, солгойгүй луйварддаг тухай ярьсан нь бусдын анхаарлыг ихэд татаж байлаа. Тухайлбал түүний “Монголын ипотекийн корпорац иргэдийн зээлийн 2-3 хувийг луйвардаж авдаг” хэмээн ярьсныг МИК-ээс албан ёсоор “худал мэдээлэл” хэмээн залруулга гаргаж, монголчууд Шадар сайдад эргэлзэж эхэлсэн юм. Учир нь түүнийг ямар санаа зорилготойгоор МИК-ийн тухай худал мэдээлэл өгөв, МИК-ийг ингэж харлуулж гаргаж ирэхдээ улсад авах санаа агуулав уу хэмээн хардахад хүргэж байгаа юм. Хэрвээ МИК улсын нэг агентлаг болчихвол юу ч хийхгүй иргэд ч олноороо байранд орж чадахгүй гацчих нөхцөл өмнөх жишээнүүдтэй харьцуулахад тодорхой. Тиймээс олон айлыг гал голомтоо бадраах боломжоор хангасан Монголын ипотекийн корпорацыг улсын мэдэлд шилжүүлмээргүй байна, Шадар сайд, аа.
Засгийн газар Монгол банктай хамтран барилгын ажлыг дэмжих, гэр хорооллыг багасгах зорилгоор иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Тухайн үед ипотекийн зээлийн хүүг найман хувиар тогтоож байсан бол 2020 онд зургаан хувь болгож бууруулсан байдаг. Зээлийн хүү найман хувь байхад МИК компани 2-3 хувийн шимтгэл харин зургаан хувь болж буурахад орон сууцны зээлийн хүүгээс 1.6 хувийн шимтгэл авч байгаа тухай Шадар сайд С.Амарсайхан мэдээлсэн.
Мөн тэрбээр “Монгол банкнаас санхүүжилт нь гарч арилжааны банкуудаар дамжин иргэдэд хүрдэг уг хөтөлбөрөөс “Монголын Ипотекийн корпораци” зуучилсан гэдгээрээ иргэдийн сар бүр төлдөг зээлийн хүүгээс хувь авч байна. МИК дундаас нь хувь авдаггүй бол монголчууд ипотекийн найман хувийн зээлийг 5-6, одоогийн зургаан хувийн зээлийг таван хувиар авах боломжтой. Тиймээс холбогдох байгууллагууд хяналтаа сайжруулж, Монгол банк ипотекийн зээлийн хүүг бууруулах холбогдох хууль журмаа эргэн харж, өөрчлөх ёстой” гэсэн юм.
Харин Монгол банкныхан Шадар сайдын эсрэг байр сууриа илэрхийлж урт хугацааны зээл эрсдэлтэй учир эрсдэл хаах байгууллага байх ёстой. Тийм учраас энэ тогтолцоо хамгийн зөв шийдэл. Монголын ипотекийн корпорац нь Засгийн газраас хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны зээлийн хүүг худалдан авч, үнэт цаасжуулдаг гэдгийг онцолсон юм.
Монгол банк өнгөрсөн хугацаанд орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд 5.2 их наяд төгрөгийн зээлийг арилжааны банкуудад олгосон байна. Ипотекийн зээлийн санхүүжилтийг Монгол банк дөрвөн хувийн хүүтэй гаргадаг байсан. Харин одоо ипотекийн зээлийн нийт санхүүжилтийн 60 хувийг нэг хувийн хүүтэйгээр монгол банкнаас арилжааны банкуудад өгч байгаа юм.
Монголын ипотекийн корпорац зээл авсан иргэдэд зуучилсан нэрийдлээр хувь авч, луйварддаг тухай Шадар сайдын дээрх мэдээллийг үгүйсгэж, иргэдэд буруу ташаа мэдээлэл өгч болохгүй хэмээн МИК-ээс залруулга гаргасан. Тухайлбал, Монголын ипотекийн корпорац “Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны хөтөлбөрийн хүрээнд иргэдэд олгох зээлийн хүүгийн шалгуур үзүүлэлтүүдийг Засгийн газар, Монгол банкнаас тогтоодог бөгөөд, эх үүсвэрийг Монголбанк арилжааны банкнуудад шууд олгож, банк-иргэний хооронд ипотекийн зээлийн гэрээ байгуулдаг. Зээл олгох үйл ажиллагаанд МИК огт оролцдоггүй бөгөөд зуучлагчийн үйлчилгээ үзүүлдэггүй, иргэдээс аливаа шимтгэл, хураамж авдаггүй” хэмээсэн байдаг.
МИК нь үнэт цаасны хоёрдогч зах зээлд үйл ажиллагаа явуулдаг мэргэшсэн санхүүгийн байгууллага. Монгол Улсын хүн амыг орон сууцаар хангах хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлэхэд үнэт цаасны хоёрдогч зах зээлийн үйл ажиллаагаар дэмжин оролцдог. Өөрөөр хэлбэл, арилжааны банкны бие даан олгосон ипотекийн зээлийг тухайн банкнаас худалдан авдаг бөгөөд үүгээр ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргадаг. Ингэснээр энэхүү хөтөлбөр 2013 онд хэрэгжиж эхэлсэн цагаас тасралтгүй үргэлжлэх боломжийг бүрдүүлж, үр дүнд нь 90 мянга гаруй айл өрх өөрийн орон сууцтай болсон байна.

| МИК БА МОНГОЛЧУУД |
|
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |